Дэлхийн байгаль орчны өдөрт

1091
Өнөөдөр дэлхийн байгаль орчны өдөр. НҮБ-ын Ерөнхий Ассемблейн хурлаас анх 1972 онд жил бүрийн зургадугаар сарын 5-ныг Дэлхийн байгаль орчны өдөр болгон тэмдэглэж байхаар тунхаглан зарлажээ. Энэ нь байгаль орчны хамгаалах талаар дэлхий дахинд зориулсан сурталчилгааны томоохон үйл ажиллагаа бөгөөд жил бүр өөр өөр уриан дор зохион байгуулагддаг юм байна.  
Дэлхийн байгаль орчны өдрийг 1973 онд "Ганцхан эх дэлхий” гэсэн уриан дор зохион байгуулсан бол 1987 оноос эхлэн улс орнууд өөр өөр уриан дор санаачлан зохион байгуулж эхэлжээ. 
2012 оны Дэлхийн байгаль орчны өдрийг Бразиль улсын санаачилгаар ”Ногоон эдийн засаг: Энэ танд хамаатай юу” гэсэн уриан дор зохион байгуулж, дэлхий нийтээр тэмдэглэн өнгөрүүлэх гэж байна. НҮБ-ын Байгаль орчны хөтөлбөрөөс Ногоон эдийн засаг нь байгаль орчны хомсдол, алдагдал, эрсдэлгүйгээр хүн төрөлхтний нийгмийн сайн сайхны хэмжээг тогтоох хөгжлийн арга зам юм хэмээн тодорхойлжээ.

Тэгвэл энэ жил дэлхийн байгаль орчны өдрийг НҮБ-аас "Долоон тэрбум хүсэл, Нэг дэлхий, Хэмнэлттэй хэрэглээ”  уриан дор тэмдэглэж байна. Дэлхийн байгаль орчны өдрийг анх 1972 онд тэмдэглэж эхэлсэн бөгөөд байгаль орчинд ээлтэй үйлс хийхэд дэлхий нийтийг чиглүүлдэг хамгийн олон хүнийг хамарсан онцгой өдөр юм.

Энэ өдрийг тохиолдуулан Нэгдсэн үндэсний байгууллагын Байгаль орчны хөтөлбөрийн газраас байгаль орчны асуудал бол  иргэн бүрт хамаатай асуудал гэдгийг ойлгуулж, улс орон бүхний  иргэн бүрийн зөв хэрэглээнээс эх дэлхийн оршин тогтнохуйн асуудал хамаарна гэдгийг ухамсарлуулан ойлгуулах ажлыг хийдэг билээ. НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Бан Ги  Мүн 2015 оны Дэлхийн байгаль орчны өдөрт зориулсан илгээлтдээ "Тогтвортой хөгжлийн зорилт нь хүрээлэн буй орчны доройтлыг одоо байгаагаас ихэсгэхгүйгээр дэлхийн бүхий л хүн ардын амьдралын чанарыг сайжруулахад чиглэж байна. Ингэхдээ ирээдүй хойч үедээ өвлүүлэх байгалийн баялаг нөөцийг бууруулахгүй байлгахад оршиж байгаа юм. Бид хамтдаа эрчим хүч, ус, бусад байгалийн нөөцийг бага зарцуулдаг бараа бүтээгдэхүүн үйлдвэрлэж, хоол хүнсний хаягдал бага гаргах гэх мэт хэрэглээндээ өөрчлөлт хийж чадна” хэмээн өгүүлжээ. Мөн дэлхий нийтийн хүн ардад хандан өөрсдийнх нь хийж буй сонголт хүрээлэн буй орчинд ямар үр дагавар учруулж буйг бодож үзэхийг уриалсан байна.


Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
>