Зорчигчтой зүй бусаар харьцсан кондукторыг ажлаас нь халлаа
Харин энэ талаар кондуктор Г.Бат-Эрдэнээс тодруулахад "Автобусанд орж ирсэн зорчигч залуу согтуу байсан. Намайг шаардлага тавихад чамд мөнгө хэрэгтэй байна уу гэхчлэн доромжилсон. Гэхдээ энэ асуудалд миний буруу ч байгаа" гэсэн юм. Тэрбээр оюутан бөгөөд таван сарын өмнөөс хичээлээсээ чөлөө авч ДЮЦ компанид тасалбар түгээгч хийж байжээ.