Женнифер Лопез Монголд ирэхгүйгээ албан ёсоор мэдэгджээ
Мөн нэг сая ам.доллараар Жэй Ло-г рекламанд тоглуулах санал хүртэл тавьжээ. "Оюутолгой”-н гэрээ батлагдаж дэлхий нийт, бизнесийн салбарынхан Монголыг онцолж харж байгаа энэ үед үндэсний их баяр наадмаар холливудын алдарт одыг авчирсан бол дэлхий нийтийн анхаарлыг Монгол руу хандуулах байсан биз ээ. Энэ бол маш том маркетинг байх байлаа. Мөн түүнийг авчирахад зориулагдах зардал төсвийн мөнгөнөөс гарахгүй хэмээн эх сурвалж мэдээлсэн юм.