Б.Арго багш эрүүл мэндийнхээ талаар тайлбар хийжээ

862

Б.Арго багш эрүүл мэндийнхээ талаар тайлбар хийжээОлон орны хэл эзэмшсэн гэдгээрээ олонд танигдсан Б.Арго багшийг хөлөө тайруулсан талаар мэдээлэл сүүлийн үед олонтаа цацагдаж байна. Тэрбээр  эрүүл мэндийнхээ талаар өөрөө тайлбар хийжээ. Тэрбээр "Хүн нэг л зүйлийн ту­хай байнга бодож явах хэ­рэгтэй байдаг юм байна. Бур­­хан багшийн сургаальд "Тө­рөх, өвдөх, өтлөх, үхэх дө­рөв хорвоогийн дөрвөн үнэн” гэж сургасан байдаг. Сахарын диабит буюу чихрийн шижин өвчин хүндэрсний улмаас  баруун хөлөө тайруулсан. Энэ аюулт өвчнөөс миний амь насыг аварсан Нэгдсэн гуравдугаар эмнэлгийн Зүрх, судасны мэс заслын хамт олон болон Эрдэнэсүрэн эмчдээ баярласан талархсанаа илэрхийлье. Намайг дэмжиж, үр хүүхдүүддээ надаар хичээл заалгаж байсан Монголынхоо гэгээн сэтгэлт ард түмэнд энэ дашрамд маш их баярласнаа илэрхийлье. Хөлөө тайруулж долоо найман сар хэвтэрт байхад их л олон зүйл бодогддог юм байна. Энэ хугацаанд олон нийтийн мэдээллийн хэрэгсэлд мэдэгдэхийг хүсээгүй. Ажилдаа хэт улайрч, эрүүл мэнддээ анхаараагүй маань хувийн хариуцлагагүй алдаа байж. Тэнгэр бурхан, сайн хань, сайн багшийн буянаар ямар ч байсан ус уух хувьтай л хүн байж, би. Хөлтэй эрүүл саруул явах үедээ хүн юу ч боддоггүй юм байна. Яг ингээд хөл мөчгүй болоод ирэхээр орж буй бай­гууллага маань хэдэн шаттай билээ, хэдэн давхарт билээ гээд янз бүрийн зүйл их боддог юм байна. Долоо найман сар хэвтэрт байсан ч намайг номын цагаан буян л босголоо. Эмнэлэгт өвчнөө яаж давж туулах вэ гэж бодож олон жил сэтгэлдээ бодож явсан итали, испани хэлний гэрийн багшийн хоёр номоо суугаагаараа бич­лээ"  хэмээн ярьжээ.

Сошиал ертөнцөөр Арго багшид туслах хандивын аян хүртэл өрнөөд байгаа юм.

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
>
>