Э.Минжинсор энд гарч ирэв Фото мэдээ, Хүмүүс 8-06-2015, 12:38 1159 Хуваалцах Зураг дээр дарж үзнэ үү. Previous Next Анх охидын "Спайк” хамтлагийн дуучнаар олонд танигдсан ч нэг хэсэг соло уран бүтээл хийсэн нэгэн бол дуучин Э.Минжинсор. Түүний хувьд хамтлаг нь тарсны дараа ганцаараа уран бүтээл хийж байгаад Америкийг зорьсноор сураг алдарсан. Улмаар Америкт найман жил амьдарч, ихэр охинтой болсон тэрбээр өнгөрсөн жил эх орондоо ирсэн юм. "Эх орондоо бүр ирлээ” хэмээн хэвлэлд ярилцлага өгч байсан тэрбээр мөн л нам жим амьдарч байсан. Тэгвэл тэрбээр өчигдөр болсон "Mongolian Academy Awards” наадмын улаан хивснээ алхаж харагдав. Түүнээс гадна хамтлагийн гишүүн Э.Номин-Эрдэнэ ч харагдана лээ. Дуучин Номин тэр хоёрын хувьд хамтлаг тарсан ч сайн найзуудаараа үлдсэн гэдэг юм билээ. Тиймдээ ч хамтдаа киночдын шилдгийг тодруулах ёслолд ирсэн нь энэ аж. Ийнхүү олон жилийн дараа томоохон үйл ажиллагаанд ирсэн Э.Минжинсорыг харсан хүмүүс "Минжинсор энд ирчихэж” хэмээн жиг жуг хийлцээд амжина лээ. 1159 Хуваалцах Facebook Twitter Санал болгох 18-05-2015, 13:08 Дуучин Э.Минжинсор: Би Америкт дунджаас дээгүүр амьдралтай байсан шүү… 1-11-2014, 15:36 Т.Солонго ихэр хүүхэдтэй болжээ… 29-09-2014, 16:43 Камертон хамтлаг тайзан дээр яагаад гараагүй вэ… 13-08-2014, 09:56 Жаннагийн төгс бие… 1-08-2014, 12:56 “Гурван охин” хамтлагийн Ану хэвлэлд яриа өгөх эрхээ хасуулжээ… Сэтгэгдэл АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.