“Автобус III”-ын дарга жолоочийнхоо шүдийг хуга цохижээ

660
Сүхбаатар дүүрэгт байрладаг "Автобус III” баазын дарга Баатар гэгч этгээд өнгөрсөн амралтын өдрүүдэд автобусныхаа жолоочийг зодож, улмаар үүдэн шүдийг нь хуга цохисон хэрэг гарчээ. Хэргийн газраас цагдаа нар түүнийг баривчилж авч явсан бөгөөд хохирогч эмнэлгийн тусламж авсан байна. 


Танхайрсан дарга жолоочоо "Автобусаа хүлээлцэж авахгүй яасан юм бэ? Намайг дагаад хурдан гүй” гэгчлэн элдвээр хэл амаар доромжилж, сүүлдээ шууд нүүр рүү нь дэлсээд цохиод авчээ. Дарга Баатарын хувьд ажилчдаа байнга дарамталдаг, загнадаг талаар ажилчид нь хэлж байгаа юм. Эх сурвалж www.wikimon.mn
 

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
>
>