Хоёр хүн барилгаас унажээ
Өнгөрсөн амралтын өдрүүдэд барьж буй барилга дээрээс хоёр иргэн унаж, хүндээр бэртэж гэмтэн ГССҮТ-д нэг нь Сэхээний тасагт байна. Өнгөрсөн хагас сайн өдөр буюу энэ сарын 6-ний өдөр Бяанзүрх дүүргийн дөрөвдүгээр хороонд баригдаж буй "Эвт бүтэц" компанийн барьж байсан хувийн орон сууцнаас 33 настай эрэгтэй Ш, 30 настай эмэгтэй М нар өрлөг хийж тагт нь цөмөрсний улмаас өндрөөс унаж бэртсэн байна. Хэргийг харьяа дүүргийн цагдаагийн хэлтэс үргэлжлүүлэн шалгаж байгаа аж.



