Төгс бүтээл
Зураг дээр дарж үзнэ үү.
Сахиусан тэнгэр: "Энэ чинь энгийн загвар биз дээ? Нэг өдрийн дотор ийм их зүйл хийж амжихгүй. Маргааш дуусга.” гэв. Бурхан: "Үгүй ээ, өнөөдөр л дуусгана. Тэр миний хайртай бүтээл байх болно.” гэв. Сахиусан тэнгэр ойртож очоод эмэгтэйд хүрч үзээд: "Бурхан минь ямар зөөлхөн юм бэ?” гэв.
Бурхан: "Тийм шүү. Тэр зөөлхөн ч гэсэн маш их хүчтэй. Чи түүнийг юу тэсэж чадахыг мэдэхгүй л байна даа. Эмзэгхэн харагдаж байгаа ч гэсэн түүнд агуу их хүч бий.” гэв. Сахиусан тэнгэр: "Тэр бодож чадах уу?” гэв. Бурхан: "Тэр бодохоос гадна хэний ч бодлыг
өөрчилж чадна.” гэв.
Сахиусан тэнгэр хацарт нь хүрч үзээд: "Бурхан минь эндээс нь ус гоожоод байна.” гэв. Бурхан: "Наадах чинь бол нулимс.” гэв. Сахиусан тэнгэр: "Юу юм бэ?” гэв.Бурхан: "Нулимс бол түүний уйтгар гуниг, баяр хөөр, ганцаардал, зовлон ба бардам занг илэрхийлнэ.” гэв. Сахиусан тэнгэр: "Энэ бол таны төгс бүтээл болсон байна. Үнэхээр гайхалтай” гэв.
Бурхан: "Тийм шүү. Тэр эрэгтэй хүнийг гайхшруулж чадна. Уйлмаар байсан ч инээжчадна. Айсан үедээ инээмсэглэж чадна. Өөрт нь тусламж хэрэгтэй байсан ч бусдад тусалж чадна. Эрэгтэй хүний хийж чадаагүйг зөвхөн харцаараа л хийж чадна.” гэв.Сахиусан тэнгэр эмэгтэй хүнийг бишрэн шүтэж алмайрав. Бурхан санаа алдана: "Түүнд ганц л болохгүй зүйл бий. Тэр дутагдлаа өөрөө засаж чадах юм бол тэр төгс болох болно. Засаж чадахгүй бол тэр амьдралаа ална.” гэв.
Сахиусан тэнгэр: "Юу юм бэ?” гэв. Бурхан: "Тэр өөрийнхөө үнэ цэнийг мэдэхгүй…”гэжээ.