Б.Идэрзаяагийн гомдлыг маргааш хэлэлцэнэ
2013 онд Баянзүрх дүүргийн IX хорооны нутаг дэвсгэр, Шар хадны эцэс Хар хошуу хэмээх газар 19-20 насны хоёр охины толгойг нь таслан онц хэрцгийгээр амь насыг нь хөнөөсөн аймшигт хэрэг үйлдэгдсэн байдаг. Уг хэрэгт Б.Идэрзаяа гэгчийг холбогдуулан шалгаж, анхан шатны шүүхээс 25 жилийн хорих л оноож, ялын 20 жилийг гянданд, таван жилийг чанга дэглэмтэй хорих ангид эдлүүлэхээр шийдвэрлэсэн юм.
Харин шүүхийн шийдвэрийн дараа түүний эгч нэгэн сайтад ярилцлага өгч, дүүгээ гэм буруугүй хэлмэгдсэн хэмээн мэдээлсэн байдаг.
Мөн уг хэрэгт сэжиглэгдэн ял сонссон Б.Идэрзаяа анхан шатны шүүхийн шийдвэрийг эсэргүүцэн Нийслэлийн давж заалдах шатны шүүхэд хандсан. Тэгвэл түүний гомдлыг Нийслэлийн шүүх хүлээн авч, шүүгчид хуваарилан маргааш хэлэлцэх юм.