Титэм вирусаар өвчилсөн хүний тоо 108-д хүрлээ

935

Өмнөд Солонгост өчигдөр /VI.9/ титэм вирусын /MERS/ халдварын 13 шинэ тохиолдол бүртгэгдэж, нийт өвчилсөн хүний тоо 108-д хүрч, хорт хавдарын хоёр өвчтөн титэм вирусын халдварын улмаас нас барсан байна.

 

Өмнөд Солонгост титэм вирусын халдвараар есөн хүн нас барсан нь бүгд хүнд өвчтэй, өндөр настай хүмүүс байгаа аж. Титэм вирусаар хүмүүс эмнэлгийн орчинд халдвар авах нь элбэг байгаа юм. Өмнөд Солонгост халдвар тархахаас сэргийлэн 2200 гаруй сургуулийг хаах арга хэмжээ аваад байна.

 

Ойрхи-Дорнодын амьсгалын замын хурц халдвар гэх /MERS/ вирусын улмаас Өмнөд Солонгос руу зорчихыг хориглоогүй боловч олон улс сэрэмжлүүлэг гаргаад буй.

 

Үүний зэрэгцээ Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас (WHO) өчигдөр /VI.9/ Өмнөд Солонгосын талтай хамтран вирусын өвчлөлд дүгнэлт хийж, авах хариу арга хэмжээний хэлэлцжээ.

 

Өмнөд Солонгос дахь титэм вирусын дэгдэлт нэмэгдсэнээр дэлхий дахинд өвчилсөн хүний тоо 1257 болж, үүнээс 448 хүн нас баржээ. Титэм вирусын халдвар 2012 онд анх Саудын Арабт илэрсэн юм.

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
>