Улаанбаатарт 19 хэм дулаан байна

1032

Нутгийн зүүн хэсгээр үүлэрхэг. Төв болон зүүн зүгийн нутгийн зарим газар, говийн нутгийн зүүн хэсгээр  бороо орно. Дуу цахилгаантай. Салхи баруун зүгийн нутгаар баруун өмнөөс бусад нутгаар баруун хойноос секундэд 7-12 метр, говийн нутгийн зарим газраар түр зуур секундэд 16 метр хүрч ширүүснэ. Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Дорнод, Дарьгангын тал нутаг, Онон, Улз, Хэрлэн, Халхголын сав нутгаар 15-20 градус, Алтайн өвөр говиор 25-30 градус, Увс нуурын болон Их нууруудын хотгор, Орхон Сэлэнгийн сав газраар 22-27 градус, бусад нутгаар 18-23 градус дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ: Үүлшинэ.  Түр зуурын бороо орно. Дуу цахилгаантай. Салхи хойноос секундэд 7-12 метр. 18-20 градус дулаан байна.

БАРУУН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Шөнөдөө нутгийн хойд хэсгээр түр зуурын бороо орно. Дуу цахилгаантай. Өдөртөө бороо орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 6-11 метр. Завхан, Говь-Алтай, Баянхонгорын хойд хэсгээр шөнөдөө 1-6 градус, өдөртөө 17-22 градус, Говь-Алтай, Баянхонгорын өмнөд хэсгээр шөнөдөө 13-18 градус, өдөртөө 25-30 градус, бусад нутгаар шөнөдөө 5-10 градус, өдөртөө 22-27 градус дулаан байна.

ТӨВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлэрхэг. Шөнөдөө нутгийн зүүн хэсгээр, өдөртөө  зарим газраар бороо орно. Дуу цахилгаантай. Салхи хойноос секундэд 7-12 метр. Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар шөнөдөө 0-5 градус, өдөртөө 13-18 градус, Орхон-Сэлэнгийн сав газраар шөнөдөө 8-13 градус, өдөртөө 20-25 градус бусад нутгаар шөнөдөө 4-9 градус, өдөртөө 16-21 градус дулаан байна.

ЗҮҮН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлэрхэг.Ихэнх нутгаар бороо орно. Дуу цахилгаантай. Салхи зүүн хойноос секундэд 7-12 метр. Шөнөдөө 5-10 градус, өдөртөө 15-20 градус дулаан байна.

ОТРЫН НУТАГ ХЭРЛЭНБАЯН-УЛАА7Н ОРЧМООР: Үүлэрхэг. Шөнөдөө бороо орохгүй. Өдөртөө бороо орно. Салхи зүүн хойноос секундэд 6-11 метр, өдөртөө түр зуур секундэд 16 метр хүрч ширүүснэ. Шөнөдөө 8-10 градус, өдөртөө 18-20 градус дулаан байна.

ГОВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлэрхэг. Нутгийн зүүн хэсгээр бороо орно. Дуу цахилгаантай.  Салхи  зүүн хойноос зарим газраар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Шөнөдөө бүх нутгаар 5-10 градус, өдөртөө Өмнөговийн нутгаар 21-26 градус, бусад нутгаар 18-23 градус дулаан байна.

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
>