Г.Дэнзэнгийн араас Б.Пүрэвдорж дарга Гол мэдээ, Улс төр 11-06-2015, 09:45 774 Хуваалцах АН-ын өсөх ирээдvйтэй улстөрчийн нэгээр яригддаг Иргэний харъяалал шилжилт хөдөлгөөний ерөнхий газрын дарга Б.Пvрэвдоржийг АТГ-аас шалгаж эхэлжээ. Н.Алтанхуягийн багаас ажил дээрээ тогтож vлдсэн цөөхөн даргын нэг Б.Пvрэвдоржийг болон тус газрын санхvv, хөрөнгө оруулалтын газрын дарга Д.Мөнгөнцэцэг нарыг ажил дээрээс нь баривчилсан гэх мэдээлэл хэд хэдэн мэдээллийн сайтад гарсан. Н.Алтанхуяг сайдын багийг намнах АТГ-ын vйл ажиллагаа хаана хvрч өндөрлөх нь таамаг төдий л байгаа. Г.Дэнзэн, Я.Батсуурь гээд томоохон алба хашиж байсан эрхмvvд дээлээ толгой дээгvvрээ нөмөрч, зарим нь өнөөдөр ч асуудал нь хаашаа эргэх нь тодорхойгvй байгаа. Харин өөрийг нь АТГ-аас байцаасан эсэхийг Б.Пvрэвдорж даргаас тодруулахад "Намайг АТГ-т шалгуулахаар өгсөн нь vнэн. Гэхдээ баривчлаагvй. Энэ талаар тун удахгvй сэтгvvлчдэд албан ёсны мэдээлэл өгнө” гэсэн хариултыг өгөв. Албан тушаалтнуудыг авладаг АТГ-ын ажиллагаа өнөөдөр ч хvчтэйхэн vргэжилж байгаа бололтой. Эх сурвалж: Өглөөний сонин 774 Хуваалцах Facebook Twitter Санал болгох 10-06-2015, 16:25 Б.Пүрэвдоржийг төсвийн мөнгө завшсан хэрэгт сэжиглэжээ… 6-02-2015, 10:30 Ерөнхий сайд асан Н.Алтанхуяг АТГ-т мэдүүлэг өгчээ… 18-11-2014, 10:34 Б.Билэгт "Намайг дахин томилохгүй бол засгийн газарт эрүүгийн хариуцлага тооцуулна" гэжээ… 25-10-2014, 16:22 УИХ-ын гишүүдийн утасны дугаараар мессеж илгээсэн хэргийг ТЕГ-аар шалгуулна… 7-07-2014, 23:05 Хууль зүйн байнгын хорооны дарга Д.Ганбат Тахарын Ерөнхий газарт ажиллав… Сэтгэгдэл АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.