Альфред Адлер (1870-1937)

3387

Альфред Адлер нь Австрийн сэтгэлзүйч, эмч байв.

Адлерийн сэтгэлзүйн судалгаа нь Германы философич Ханс Файхингер, Оросын зохиолч Фёдор Достоевский, Германы гүн ухаантан Фридрих Ницше нарын үзэл санааны нөлөөллөөс үүдэлтэй гэдэг.

Файхингер "тийм юм шиг” гүн ухааныг үүсгэсэн бөгөөд хүн бүр бодит байдлыг бүрэн дүүрэн мэдэрдэггүй ч өөрсдийн бий болгосон ойлголтын систем, нийгмийн хүрээллээс шалтгаалаад хүмүүс дандаа амьдрал өөрсдийнх нь ойлголттой адил байх юм шиг амьдардаг. Тиймээс хүмүүсийн энэ ойлголтын систем нь бидэнд хэрэгтэй ч обьектив бодит байдлыг бүрэн дүүрэн илэрхийлэхгүй. Учир нь бид фотон, электрон зэргийг мэдэрч чаддаггүй.

Адлер прагматик байсан юм. Тэрээр хувь хүний сэтгэлзүйн чиглэлийг үүсгэн бий болгосон юм. Мөн хүн бүрийг бүрэн бүтэн тусдаа хувь хүн гэдэг талаас нь үзэж өөрийн эмчилгээгээ үүн дээр суурилж байв.

Адлерийн хувь хүний сэтгэлзүй нь Хувь хүний өвөрмөц чанар дээр анхаарлаа хандуулдаг. Нийтлэг биологийн хэрэгцээ, зорилгыг үгүйсгэдэг. Адлер анх Фройдтой хамтран ажиллаж байгаад Фройдын психоанализаас салж өөрийн гэсэн эмчилгээ, онолыг гаргаж ирсэн анхны сэтгэлзүйч юм.

riss

Фройдын зөн совингийн хэрэгцээний үзлээс ялгаатай нь Адлер хүн гэдэг амьтан ямар нэг зорилгодоо хөтлөгдөн амьдардаг гэж үзжээ. Тэрхүү зорилго нь хийсвэр бүтэшгүй байх нь элбэг. Жишээ нь anorexia nervosa хэмээх өвчний үед өвчтөн эмэгтэй "төгс туранхай” болохыг хүсдэг бөгөөд хоолноос гарч, идсэн хоолоо огих зуршилтай болсноор яс арьс болтлоо нүднээс гардаг. Ийм өвчтэй эмэгтэйчүүд хичнээн туранхай болсон ч сэтгэл ханадаггүй.

Дорд байдлын мэдрэмжийн комплекс

inferiority_complex_by_cheshirespider-d3ha5fl

Хэн нэгнээс дорд мэдрэмжээ дарж чадахгүй байх. Нийгмийн үнэлэмжээс дорд байгаагаа мэдрэх, өөртөө эргэлзэх, өөрт итгэх итгэлээ алдах. Бусдын шүүмжлэл, өөрийн ялагдлаас үүдэн дорд байдлын мэдрэмжийн комплекс үүсдэг. Эцэг эхийн байнгын шүүмжлэлд өртөж байсан хүүхдүүд ийм болох нь элбэг. Бас ядуу зүдрүү амьдарч буй хүмүүс, бага ястан, өөртөө итгэл муутай хүмүүс зэрэг нь ийм комплексийн шинж тэмдэг үзүүлэх нь их байдаг. Ерөнхийдөө нийгмийн хүлээн зөвшөөрөгдсөн нормд таарахгүй сексийн чиг хандлага, сэтгэцийн өвчин, биеийн гажигтай хүмүүс ийм сэтгэлзүйн эмгэгтэй болдог.

Дээрд байдлын мэдрэмжийн комплекс

Дорд байдлын мэдрэмжээс болж хүн өөрийн сэтгэлд хэт нөхөн олговор олгосноор үүснэ. Өөрийн чадвар, чадамж, үзэмжийг хэт дөвийлгөн дүгнэх зэрэг сөрөг сэтгэлзүйн зан араншин илэрдэг.

Дээрд байдалд хүрэх тэмүүлэл

Хүн бүр амьдралын гол зорилготой байдаг. Хийсвэр төгс байдалд хүрэхийг хүсэх нь хүний мөн чанар. Тэрхүү хийсвэр төгс нөхцөл байдалд тэрээр аюулгүй байна гэдгээ үргэлж санаж байдаг. Энэхүү тэмүүлэл нь хүний зан чанар, амьдралын хэв маяг зэргийг тодорхойлдог.

Төрөлтийн эрэмбэ

Бага насанд зан араншин төлөвшилтөд хүчтэй нөлөөлнө.

birth-order1

Том хүүхэд: Манлайлагч чанартай, хариуцлагатай. Учир нь шинэ эцэг эхчүүд анхны хүүхэддээ ихээхэн анхаарал халамж тавьсан байдаг. Мөн айлын том гэдэг утгаараа бусаддаа зааж зөвлөх хандлагатай зэргээсээ үүдэж дунд, бага хүүхдүүдтэй харьцуулахад ихэвчлэн IQ өндөртэй байдаг. Айлын том их нямбай, юмыг төгс байлгахыг хүсдэг, өөрийнхөөрөө зүтгэх хандлагатай, юманд санаа зовомтгой байх нь элбэг.

Дунд хүүхэд: Өөдрөг, тэмцэгч. Дасан зохимцомтгой, тэсвэр тэвчээртэй, хүмүүсийн эв олохдоо гаргууд хүмүүс болж төлөвшдөг. Өрсөлдөгч чанар ихтэй болдог нь эцэг эхийнхээ анхаарлыг том болон бага хүүхдийн адил татах гэж олон арга сүвэгчилдэгтэй нь холбоотой.

Бага хүүхэд: Эрсдлээс айдаггүй. Гэхдээ ихэвчлэн бусдаас хамааралтай амьдардаг. Хариуцлага муутай, эрх байх нь элбэг. Ихэвчлэн ах эгч нараасаа өөр байж, амьдралын өөр зам сонгохыг чухалчилдаг.

Айлын ганц: Насанд хүрэгчидтэй удаан цаг хугацааг ганцаараа өнгөрөөдөг тул эрт хэрсүүждэг. Өөртөө итгэлтэй, анхаарлын төвд байх дуртай.

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
>