Ардын нам Ардынхаа дунд ажиллана
МАН хэдхэн хоногийн өмнө удирдах ажилтны зөвлөгөөнөө хийсэн билээ. Энэ зөвлөгөөний үеэр "Бид хамтдаа” аянаа эхлүүлсэн. "Бид хамтдаа” аян зургаан сарын хугацаанд үргэлжлэх бөгөөд энэ хугацаанд МАН-ынхан айл бүрт захидал бичнэ. Захилдлын хариуг хүн бүр бичиж буцааж илгээх хүсэлтийг ч давхар дайж байгаа. Захидлаар иргэдийн санал бодлыг авахаас гадна аймаг, дүүрэг, хороо, баг бүрт намын удирдалгууд очиж уулзалт хийх юм. Ер нь МАН энэ зургаан сарын хугацаанд Монгол улсынхаа иргэн бүртэй гар барилцан золгох том зорилготой гэдгийг аяны нээлтийн үеэр тус намын удирдлагууд хэлж байлаа. Тэд хэлээд орхисонгүй, ажилдаа шууд оржээ. Үүний илэрхийлэл болгож өгчигдөр "Бид хамтдаа” аяныхаа нээлтийг нийслэлийн дүүргүүдэд эхэлж байгаагаа зарлалаа. Ингэснээр дүүргийн хороо бүрт очиж иргэдтэй уулзалт хийх аж.
Уулзалтын шанг нийслэлийн "зүрх” болсон Чингэлтэй дүүргийн нэгдүгээр хорооны намын үүрээс эхлүүлсэн нь тохиолдлын явдал биш байсан болов уу. Уулзалтанд УИХ дахь МАН-ын бүлгийн дарга С.Бямбацогт, нийслэлийн МАН-ын дарга Ц.Сандуй, Чингэлтэй дүүргийн намын хорооны дарга Д.Ганболд зэрэг албаны хүмүүс оролцож иргэдтэй санал бодлоо солилцлоо.