Монголчуудын дундаж цалин 851.4 мянгад хүрдэг үү?

935
 Үндэсний статистикийн хороог худлаа тоо судалгаа гаргадаг хэмээн иргэд шүүмжлэлтэй хандаж байна. Тус газраас сар болгон гаргадаг албаны судалгаа зөрүүтэй бас хэтэрхий өндөр тоог тооцоо судалгаагүй гаргадаг гэх шүүмжлэл нь ортой эсэхэд эргэлзэхэд хүргэв. 

Учир нь, монголчуудын дундаж цалин 851.4 мянган төгрөг бол нийслэлчүүдийнх нь 925,3 төгрөг гэх судалгааг гаргажээ. Бодит байдал дээр 500-700 мянган төгрөгийн цалин авдаг болов уу?  Эдийн засгийн хямралтай энэ цаг үед ийм хэмжээний цалин авдаг хүн гэж байх уу? 

Үнэндээ ийм цалин авдаг төрийн болон хувийн байгууллага ч байхгүй гэдгийг захын хүн хэлээд өгнө. Түүнээс гадна хэвлэл мэдээллийн салбарт ажиллагсдын тоо найман хувиар буурчээ. Шалтгаан нь цалин бага, цаг наргүй ажилладаг, сэтгүүлчийн хөдөлмөр хүнд, хэн дуртай нь хийдэг ажил биш болохоор ийнхүү энэ салбарт ажиллахаас татгалздаг гэсэн судалгаа байгаа юм.
Эх сурвалж www.wikimon.mn 

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
>