Т.Бат-Эрдэнэ тендер нь цуцлагдсан “Garden city”-д хууль зөрчин 20 гаруй сая төгрөг өгчээ

1143

Т.Бат-Эрдэнэ тендер нь цуцлагдсан
Улсын эдийн засаг хямарч, элгээрээ мөлхөж эхэлсэн энэ цаг үед төсвийн мөнгийг хайрлаж, хямгадах үүрэг төрийн албан хаагч нэрнээс цаашгүй эрхмүүдэд тун их хамаатай. Харамсалтай нь үүргээ умартаж, улсын мөнгийг өөрийн мэт цацахдаа төрийн ажлыг цалгардуулдаг толгой томтой хурган дарга нар олширчээ. Тухайлбал, Нийслэлийн Засаг даргын хэрэгжүүлэгч агентлаг Байгаль орчин, ногоон хөгжлийн газрын удирдлагууд эрх мэдлээ урвуулан төсвийн мөнгийг хууль бусаар зарцуулсан тодорхой болоод байгаа аж. Тодруулбал, "Усны сан бүхий газрын энгийн хамгаалалтын бүсийг тэмдэгжүүлэх" ажлын тендерт шалгарсан "Лаки лайф" ХХК-д дэндүү гэмээр давуу байдал олгожээ. Учир нь тус компани нь Байгаль орчин, ногоон хөгжлийн газартай өнгөрөгч оны зургадугаар сард гэрээ байгуулан ажлаа эхэлжээ. Нийслэлийн найман дүүргийн нутаг дэвсгэрт нийтдээ 1525 цэгт бетонон шон болон "Усны сан бүхий газрын энгийн хамгаалалтын бүс" гэсэн пайз тэмдгийг суурилуулах ёстой болсон аж. Үүний дагуу ажлаа эхэлж, суурилуулах ёстой шонгоос 1000 орчмыг нь босгосон ч санхүүжилтээ бүрэн аваад зогсоогүй, ажлаа хүлээлгээд өгчихсөн гэнэ. Хийж дуусаагүй ажлыг нь хийснээр тооцоод шан харамжийг нь төсвөөс төгрөг дутаалгүй өгөх шийдвэрийг гаргасан тул Байгаль орчин, ногоон хөгжлийн газрын удирдлага Авлигатай тэмцэх газрын хаалгыг татахад хүрээд байгаа аж.

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
>