Тэгш, сондгой дугаарын хязгаарлалтыг хойшлууллаа
Дулааны шугам сүлжээний ажил болон бусад автозамын бүтээн байгуулалт, АСЕМ-ийн бэлтгэл ажилтай холбогдуулан зургаадугаар сарын 15-ны өдөөс эхлэн наймдугаар сарын 15-ны өдрийг хүртэл 08-20 цагийн хооронд хотын төвийн хэсэгт автомашины улсын дугаарын тэгш, сондгойгоор хязгаарлан хөдөлгөөнд оролцуулна хэмээн мэдээлж байсан.
Тэгвэл энэхүү хязгаарлалтыг түр хойшлуулах болсон байна.
Нийслэлийн удирдлагын зөвлөлийн ээлжит хуралдаанаар автозам, инженерийн шугам сүлжээний бүтэээн байгуулалтын ажил эхэлж, зарим замын хөдөлгөөнийг хаасан байгаа ч замын хөдөлгөөний нэмэлт ачаалал бага байгаа тул 06 дугаар сарын 15-наас хэрэгжүүлэхээр төлөвлөж байсан тэгш, сондгойгоор хязгаарлах түр зохицуулалтыг хойшлуулахаар шийдвэрлэлээ хэмээн хэвлэлийн төлөөлөгч нь мэдээллээ.
Энэ талаар өнөөдөр сэтгүүлчдэд дэлгэрэнгүй мэдээлэл өгөх юм байна.
Дугаарын хязгаарлалт нь 7 хоногийн 6 өдөр буюу ням гарагаас бусад өдөр мөрдөгдөх бөгөөд Энхтайтаны өргөн чөлөө болон ЗЦГ-ын зүүн талын уулзвараас баруун тийш Нарны гүүрний зүүн доод уулзвар хүртэл, Баруун 4 зам, Гэсэр сүм, Залуучуудын өргөн чөлөө, Бага торйуу, ШУТИС-ийн уулзвар, МУБИС-ийн уулзвар, Буян ХХК-ны зүүн замуудаас дотогш замуудад үйлчлэхээр заагдсан байсан. Ингэхдээ автомашины улсын дугаар тэгш тоогоор төгссөн тээврийн хэрэгсэлтэй жолооч тэгш тоотой өдрүүдэд, сондгой дугаараар төгссөн тээврийн хэрэгсэлтэй жолооч нар сондгой тоотой өдрүүдэд зорчино хэмээн мэдээлж байсан билээ.