Хуурамчаар 17 сая төгрөг үйлдвэрлэсэн этгээдүүд баривчлагдав

800

Хуурамчаар 17 сая төгрөг үйлдвэрлэсэн этгээдүүд баривчлагдавЭрүүгийн цагдаагийн газрын Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийнхэн 17 сая төгрөг хуурамчаар үйлдсэнийг илрүүллээ. Тодруулбал, манай улсын иргэн У, Г нарын бүлэг этгээдүүд сүүлийн 2-3 жилийн хугацаанд их хэмжээний хуурамч мөнгөн дэвсгэрт үйлдэж арилжаанд нэвтрүүлсэн нь тогтоогджээ. Хэдийгээр мөрдөн байцаалтын явцад тэд 17 сая төгрөг хуурамчаар үйлдсэнээ хүлээгээд байгаа ч ЭЦГ-ын Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх хэлтэст "хуурамч төгрөг илэрлээ” гэсэн гомдол, мэдээлэл нэмэгдэн ирсээр байгаа аж. Тэгэхээр дээрх этгээдүүд 17 саяас ч илүү хэмжээний хуурамч мөнгө нийлүүлсэн байх магадлалтай учир хэргийг үргэлжлүүлэн шалгаж байна.

У, Г нар нь өндөр зэрэглэлийн хувилагч машин ашиглан ихэвчлэн 20 мянга, 10 мянгатын дэвсгэртийг бичгийн цаасан дээр ар, өврийг нь тааруулж хувилаад, голограмм, дардас зэргийг саатай үзгээр балаар бичдэг байжээ. Ийм замаар үйлдээд хүмүүсийн анхаарал сарнисан шөнө оройн цагаар ихэвчлэн үйлчлүүлэгч ихтэй дэлгүүр, ТҮЦ-ээс хямд бараа авах, шөнийн цэнгээний газраар үйлчлүүлэх, ойр зайнд таксигаар үйлчлүүлэх зэргээр хуурамч дэвсгэртээ жинхэнээр задлуулж байжээ.


Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.