“Zika” гэх шинэ вирус дэлхий нийтийг заналхийлж эхэллээ
H1N1, Эбола, MERS буюу коронавирус зэрэг үхлийн хувь өндөртэй онц аюултай халдварт өвчин дэлхий нийтийг түгшээж байна.
Тэгвэл дээр нэр дурдсан вирүсээс дутахааргүй аюултай "Zika” гэх вирүс Бразил улсын 8 мужид тарахаад байгаа аж.
Zika вирүс нь эмнэлзүйн болон лабораторийн оношилгоо хүндрэлтэй, хүнд явцтай өвчин бөгөөд Бразил улсад энэхүү өвчний мэдрэлийн хам шинжийг илрүүлэхээр тандалт эхлээд байгаа юм.
Уг өвчин нь цэврүүт тууралт өгдөг бөгөөд нүдний салстыг мөн гэмтээдэг аж.