Энэ өдрийн зурхай /2015.06.13/

1046

Энэ өдрийн зурхай /2015.06.13/Өнөөдөр аргын тооллын 2015 оны зургаадугаар сарын 13. Бямба гараг. Билгийн тооллын XVII  жарны "Галзууруулагч" хэмээгч модон хонин жилийн зуны тэргүүн цагаагчин могой сарын 26. Санчир гараг. Гоё хүүхэн одтой, 6 хар мэнгэтэй цагаан бич өдөр.  Өдрийн барилдлага Үл тохирох. Шүтэн барилдлагаХурьцахуй. Өдрийн наран 5 цаг 06 минутад мандан, 20 цаг 54 минутад жаргана. Тухайн өдөр луу жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба гахай, хулгана жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр гэмтнийг шийтгэх, хараал, жатхыг буцаах, бүжиг наадам хийх, цэцэрлэг байгуулах, хур оруулах, дарханы үйлд сайн. Хувцас эсгэх, шинэ хувцас өмсөх, зөвлөгөө хийхэд муу. Өдрийн сайн цаг нь хулгана, үхэр, луу, могой, хонь, нохой болой. Хол газар яваар одогсод зүүн зүгт мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулбал өлзийтэй сайн хэмээжээ.


* * *Өрнийн зурхай * * * 


Хонь (3/21-4/19)

Хэрвээ та хол явахаар зэхэж байгаа бол мөн машин барьдаг бол замдаа анхаарал болгоомжтой бай. Гэмтэл бэртэл эсвэл ойрын садан төрлүүдтэй холбоотой асуудлууд гарах магадлал өндөр байна. Бусдын бодол санааг үгүйсгэх, өөрийн зөвийг хүчээр батлахыг хичээх хэрэггүй. Буруу зүйлд татагдах, согтууруулах ундаа хэрэглэх нь аюултай.


Үхэр (4/20-5/20)

Тааламжтай өдөр. Танд өөрийн хүч чадалдаа итгэх атаархам зан байдаг бөгөөд энэ нь олон зүйлийг амжуулахад тань туслана. Эд хөрөнгө хуримтлуулах, мөнгө төгрөг арвижуулах үйлсэд од гаригс ивээлээ хайрлана. Дараагийн долоо хоногт өөрийн хийхээр төлөвлөсөн ажлаа гүйцэлдүүлэхийн тулд түүнд зайлшгүй сайн бэлтгэх хэрэгтэй байна.


Хамтатгах (5/21-6/21)

Харилцагч байгууллага болон түнштэй холбоо харилцаа тогтоох, амин хувийн асуудлаа шийдэх, биеийн хүчний ачаалал авах, энэ төрлийн спортоор хичээллэхэд таатай өдөр. Сайхан мэдээ хүлээн авснаар хийхээр төлөвлөөд байгаа ажлаа хойш тавьж өөр ашигтай ажлыг эхлүүлж магадгүй. Хэн нэгэн хүний хүсэлт гуйлтыг биелүүлэхээс бүү татгалз, хурдан шуурхай, эрс шийдэмгий шийдвэрийг гаргах хэрэгтэй. Ойр дотны хүмүүсийн зөвлөгөөг хүлээн авах нь гарч болох алдаа эндэгдлээс сэргийлнэ.


 Мэлхий  (6/22-7/22)   

Аливаа үйл ажиллагааг явуулахад таагүй өдөр. Хувийн амьдралд хардалтаас үүдсэн хэрүүл маргааныг гаргахаас зайлсхий. Хамтран ажиллагсад болон хөршүүдтэйгээ үл ойлголцол үүсгэхгүйн тулд харьцаандаа анхаарах хэрэгтэй. Ямар нэг ажил төрөл эхлүүлэхгүй байж, биеийн хүчний ачаалалд өртөхөөс зайлсхий. Эрүүл мэнддээ анхаарал тавь, учир нь асуудал үүсэх магадлал өндөр байна. Өөртөө анхаарал тавьж, амгалан тайван байж, хоолны дэглэм баривал зохилтой. Байгаа байдалдаа үнэлэлт өгч, цаашдын ажил хэргээ төлөвлөхөд сайн өдөр.


Арслан (7/23-8/22)   

Уур бухимдалтай өдөр. Харамсалтай нь үдээс хойш стресст орж бие махбодийн ачаалал ихдэх магадлалтай. Муу санаатнуудын далд явуулгад тайван ханд. Ийм явдлуудыг цагаа олоогүй тоглоом мэтээр өнгөрөө. Гэр бүлийн хамгийн жижиг асуудлуудыг ч шийдэж чадахгүй бололтой. Илүү сайн цаг гарч ирэх учир бүх зүйлийг хойш тавь. Арьс үс, хумс, гэмтэх бололтой.


Охин (8/23-9/22)    

Ажил төрлөөс хэсэг хугацаанд холдон хөндийрч эрч хүчийг хуримтлуулахыг хичээгээрэй. Хэрэв ийм боломж гарвал таныг маш сонирхолтой адал явдал хүлээж байна. Юунд ч сэтгэл санаагаа зовоосны хэрэггүй, учир нь танд тохиолдох бүх адал явдлууд маш амжилттай сайхнаар дуусах болно. Энэ бүхнээс та маш их эрч хүч, энерги, сэтгэлийн хөөрлийг авч чадахыг од гарагс амлаж байна. Таны дуусаж дундаршгүй амьдралын эрч хүч ойр дотны хүмүүсийн гайхшралыг төрүүлсээр байх бололтой.


Жинлүүр (9/23-10/22)   

Эрч хүчээ шинэ эх үүсвэрээс авах өдөр. Хүрээллээ өргөжүүлэн, авьяас билгээ хөгжүүлнэ. Зарим нэг байдлаар материаллаг салбар чинь нэмэгдэнэ. Сүй тавих мөн танилцах, амьдралын дурын хүрээнд таатай байна. Магадгүй үнэт олдвор олно, эсвэл нээлт хийнэ. Харин эрүүл мэнддээ анхаарч зөв хооллолтыг эрхэмлээрэй.



Хилэнц (10/23-11/21)   

Сэтгэл санаа тайвшрах өдөр. Дурын ажил амжилт авчирна. Амжилт тань илүү тайван байна. Тэд амьдралын дурын нөхцөл байдалд зохицох чадвар өндөр, дур сонирхол, үйлдэл, сэтгэл хөдлөлөө барих чадвартай хүмүүс юм. Өдрийн хагаст залхуу байдал илүү ноёлох тул өдрийг амралтын байдалтай өнгөрөө.



Нум (11/22-12/21)    

Энэ өдрийг ажил хэргийнхээ үр дүнг шалгаж таагүй асуудлуудаасаа чөлөөлөгдөхөд зориулаарай. Ямар ч шалтгаангүйгээр хайртай хүнтэйгээ санал зөрөлдөж муудалцах бололтой. Биеэ барьж тэсвэр тэвчээрийг гаргаж чадвал таагүй байдлаас зугган гарч чадна. Гэр бүлээсээ холдон хөндийрч байгаагаа сэтгэлээрээ мэдрэх болно. Үр хүүхдүүд болон ойрдотны хүмүүсийг анхааралтай сонсож тэдний асуудлыг шийдвэрлэхэд идэвхи гаргаж оролцоорой. Энэ нь тэдэнтэй ойртон дотносоход түлхэц болохыг санаарай.


Матар (12/22-1/19)   

Энэ өдөр дур булаам, бүтээлч, сэтгэл санаа өөдрөг байх болно. Үндэслэлтэй мөрөөдлөө биелүүлэхэд таатай байна. Үйл явц гэнэт эргэж магадгүй. Үнэ цэнэтэй амралтын талаар бүү мартаарай. Урт удаан хугацааны аялал, холын замд гарна. Энэ өдрийг амар амгалан байх эсвэл хайртай дотнын хүнтэйгээ хамт байхыг эрхэмлэ.


Хумх (1/20-2/18)   

Жаахан залхуурч, маргаашийн тухай бодохыг хүсээгүйгээс болоод хайртай хүмүүсийн хооронд үл ойлголцол уүсэх төлөвтэй. Харин та өөдрөг үзэл, өөртөө итгэх итгэлийн ачаар нөхцөл байдлыг залруулж чадна. Өнөөдөр том наймаа хийхэд амжилттай. Мөнгө хуримтлуулах, хөрөнгө оруулахад таатай гэж одод зөвлөж байна. Ойрын долоо хоногг хэрэгжүүлэх төлөвлөгөөгөө гарга.


Загас (2/19-3/20)

Идэвхтэй амрах ба зугаацахад тохиромжтой өдөр. Агаарт биед ачаалал үзүүлэх, хамт олны үйл ажиллагаанд таатай өдөр. Эмэгтэйчүүдийг романтик уулзалт, баяртай мэдээ хүлээж байна. Эрчүүд санхүүгийн алдагдлаас айх хэрэггүй. Хайраа илчлэх, хайртай хүнтэй харилцах харилцаандаа гадаад хүйтэн төрх байдлаа өөрчлөхийг хичээгээрэй.


Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
>
>