18 метр урттай автобус Монголд орж иржээ Нийгэм 13-06-2015, 15:26 1108 Хуваалцах Улаанбаатар хотын нийтийн тээврийн үйлчилгээнд явах таван хаалгатай 18 метрийн урттай угсраа автобус Монголд орж ирлээ. Энэ автобусыг эхний ээлжинд Энхтайвны өргөн чөлөө буюу Таван шарын уулзвараас Офицеруудын аюулгүйн тойрог хүртэл үйлчилгээнд гаргахаар төлөвлөжээ. Уг автобус нь Беларусь улсын "МАЗ” компанид үйлдвэрлэсэн 120 хүний багтаамжтай, хүйтэн, дулааны улиралд тохируулсан тусгай системтэй, цонх нь цантдаггүй, агааржуулагчтай гэдгээрээ онцлогтой. Угсраа автобусыг үйлчилгээнд гаргахтай холбогдуулан Таван шараас Офицеруудын аюулгүйн тойрох хүртэл эцсийн зогсоолуудын эргэлт хийх талбай, Баруун дөрвөн замаас Зүүн дөрвөн зам хүртэлх замын автобусны буудлуудын кармаг битүүлэх, 1-р эгнээг тусгаарлах, хучилтын эвдрэлийг засах зэрэг ажлууд хийх юм. Одоогоор Энхтайвны өргөн чөлөөнд хийж буй дулааны шугамын өргөтгөлийн ажлаас шалтгаалан учраас угсраа автобусыг хэзээ үйлчилгээнд явуулах нь тодорхойгүй байгаа аж. Ж.Болор Эх сурвалж : "Монцамэ" агентлаг 1108 Хуваалцах Facebook Twitter Санал болгох 8-06-2015, 13:37 Автомашины улсын дугаарын тэгш, сондгойгоор хөдөлгөөнд оролцоно… 5-06-2015, 10:04 Дараах замуудын хөдөлгөөнийг хааж засварлана… 25-05-2015, 09:14 Нийтийн тээврийнхэн ажил хаялт зарлалаа… 8-05-2015, 16:00 21 метр урт угсраа автобус ирэх сарын 1-нээс үйлчилгээнд явна… 22-08-2014, 10:20 Нийтийн тээврийн шинэчлэгдсэн чиглэл… Сэтгэгдэл АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.