Тувагийн иргэн хар тамхи тээвэрлэжээ

1323
Тувагийн иргэн хар тамхи тээвэрлэжээ Б.ЭНХ

Увс аймгийн Бөхмөрөн сум дахь хилийн 88 дугаар гармаар Тува улсын иргэн хар тамхи биедээ авч яваад баригджээ. Тодруулбал, К нь уржигдар Бөхмөрөн сумын  малчин ай­лын гаднаас морь хулгайлахыг завдсан байна. Гэрийн эзэн хи­лийн­хэнд шуурхай мэдэгд­сэнээр К-г үйл­дэл дээр нь барьжээ. Тэрээр морь хулгайлаад зогсохгүй биедээ хар тамхи авч явсныг айм­гийн Прокурорын газ­раас мэдээлэв. Тува улсын иргэнд хийсэн үзлэгээр хар тамхины төрлийн нунтаг цагаан бодис илэрсэн бөгөөд хэмжээ, нэршлийг нь нарийвчлан тогтоол­го­хоор шинжилгээнд өгчээ.

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
>