ААШТ-ээс зургаан медаль хүртлээ

429

ААШТ-ээс зургаан медаль хүртлээАзи тивийн чөлөөт бөхийн өсвөр үеийн аварга шалгаруулах тэмцээн Энэтхэг улсын Нью-Дели хотноо боллоо. Энэхүү тэмцээнээс манай тамирчид нэг алт, нэг мөнгө, дөрвөн хүрэл медаль хүртлээ.  


Азийн аварга шалгаруулах тэмцээний хөвгүүдийн 58 кг-д барилдсан Т.Тулга /Арслан клуб, өсвөрийн улсын аварга/ Ази тивийн аварга болсон.   Харин охидын 70 кг-ын жинд ААШТ-ий хүрэл медальт, "Арслан" клубын тамирчин Б.Цэцэгбаяр мөнгөн медаль зүүлээ. 

 

Мөн охидын 65 кг-д Э.Даваанасан /Чингэлтэй дүүрэг, өсвөрийн улсын хошой аварга, азийн өсвөрийн аварга шалгаруулах тэмцээний мөнгөн медальт/, 52 кг-д Н.Анударь /Чингэлтэй дүүрэг, өсвөрийн улсын аварга/, 43 кг-д Ө.Пүрэвсүрэн /Баянхонгор аймаг, өсвөрийн улсын аварга/ нар хүрэл медаль хүртсэн бол хөвгүүдийн 85 кг жинд Т.Мөнгөншагай /Баянгол дүүрэг, өсвөрийн улсын аварга/ хүрэл медалийн тавцанд зогссон.  

 

Өнгөрсөн жил Тайланд улсын Чонбури мужийн төв Муанг хотод болсон Ази тивийн чөлөөт бөхийн өсвөр үеийн аварга шалгаруулах тэмцээнээс манай бөхчүүд 3 мөнгө, 5 хүрэл медальтай эх орондоо ирж байсан билээ.

Тамирчдадаа баяр хүргэе.

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.