"Юрийн галавын хүрээлэн-IV" цуврал 500 сая долларыг олоод байна

942

"Юрийн галавын хүрээлэн” цувралын дөрөвдэх анги өнгөрсөн баасан гарагт дэлхийн 66 оронд зэрэг нээлтээ хийсэн. Нээлтээ хийсэн эхний долоо хоногтоо л 500 сая ам.долларын ашиг олж дээд амжилт тогтоогоод байна. Үүний зөвхөн 100 саяыг Хятадын зах зээлээс олсон бол Их Британиас 29.6 сая бусад орнуудаас 511.8 саяыг олжээ.

Нийтдээ 204.6 сая долларын өртгөөр бүтсэн уг киноны продюсерээр алдарт найруулагч Стивен Спилберг ажиллаж, Колин Треворов найруулсан юм. ”Юрийн галавын хүрээлэн” цувралын нэгдүгээр анги 1991 онд дэлгэцнээ гарч, 1 тэрбум ам.долларын ашиг олж байжээ.

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
>