Налайхын захирагчийн сонгуулийг дахин явуулна Гол мэдээ, Улс төр 15-06-2015, 14:13 1247 Хуваалцах Налайх хотын Захирагчийн сонгууль өчигдөр болж, 22.00 цагт албан ёсоор санал хураалт дууссан. Сонгуулийн нэрсийн жагсаалтад нийт 23 215 сонгогч бүртгэгдсэнээс 10 540 нь буюу нийт сонгогчдын 51 хувь нь саналаа өгчээ. Нийт найман хүн өрсөлдсөнөөс Налайх дүүргийн ИТХ-аас нэр дэвшигч Ш. Хаан 30.9 хувь, бие даан нэр дэвшигч Ц.Минжинхүү 20.3 хувь , Д.Батбаатар 16,7 хувь, Д.Цогоо 9,9 хувь, Н.Мандуул 5,2 хувь, Б:Ганболд 4,4 хувь, Г.Болдбаатар 2,9хувь, 7-р хорооны Иргэдийн нийтийн хурлаас нэр дэвшигч Б.Баяндэлгэр 9,3 хувийн санал тус тус авчээ. Нэр дэвшигчдийн авсан саналын хувь 50 хувьд хүрээгүй тул хамгийн өндөр саналтай Налайх дүүргийн ИТХ-аас нэр дэвшигч Шаравхааны Хаан, бие даан нэр дэвшиж буй Цэдэнбалжирын Минжинхүү нарын хооронд дахин сонгуулийн тов зарлахаар болсон байна. 1247 Хуваалцах Facebook Twitter Санал болгох 15-06-2015, 10:11 Ш.Хаан, Ц.Минжинхүү нарын хооронд дахин санал хураалт явуулахаар төлөвлөжээ… 15-06-2015, 09:16 Налайхын шинэ захирагчийн нэр хэн бэ?… 23-01-2015, 11:29 Багануур дүүргийн санал өгсөн иргэдийн 95,7 хувь нь хот байгуулахыг дэмжлээ… 19-01-2015, 11:25 Налайх, Багануур дүүрэгт хот байгуулах иргэдийн санал асуулга лхагва, пүрэв гарагт болно… 13-01-2015, 08:56 Налайх, Багануур дүүргийг хот болгох асуудлаар санал асуулга явуулна… Сэтгэгдэл АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.