Г.Буяндоржийн шүүх хурал 25-нийг хүртэл хойшиллоо

864

 "Ноёд” группийн ерөнхийлөгч Г.Буяндорж анхан шатны шүүхийн шийдвэрийг эсэргүүцэн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргаад байгаа билээ. Тэгвэл түүний гаргасан гомдлыг өнөөдөр Эрүүгийн хэргийн анхан шатны  шүүхэд хэлэлцэх байсан өмгөөлөгч нь ирээгүй шалтгаанаар хойшилжээ. Дараагийн шүүх хурлыг  энэ сарын 25-ныг болтол хойшлуулжээ.

 

 Г.Буяндоржийг анхан шатны шүүхээс  шүүхэд нөлөөлж, хууль бус шийдвэр гаргуулсан, бусдыг онц ноцтой хэрэгт гүтгэж, нэр хүндэд нь халдсан хэрэгт буруутгаж, мөн Дарханы төмөрлөгийн үйлдвэрээс баяжмал авч өгөх нэрээр БНХАУ-ын иргэдээс 1,2 сая ам.доллар залилсан, иргэн С.Билэгтээс "Ноёд констракшн" компаниа эргүүлэн авах гэж хуурамч бичиг баримт бүрдүүлсэн хэрэгт буруутган ялласан байдаг.

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
>