"ЭКО 400" орон сууцны хорооллын шав тавилаа Фото мэдээ, Нийгэм 15-06-2015, 17:19 951 Хуваалцах Зураг дээр дарж үзнэ үү. Previous Next Эрдэнэт үйлдвэр ХХК-д орон сууцанд хамрагдах хүсэлтэй 2000 орчим ажилтан байдаг байна. Тиймээс Эрдэнэт Үйлдвэр ХХК нь ажилтнуудынхаа нийгмийн асуудлыг шийдвэрлэх зорилгоор нийт 1300 айлын орон сууцыг барих төлөвлөгөөг үндсэн чиглэлдээ багтаан өгчээ. Тодруулбал гадаад мэргэжилтнүүдийн ажиллаж амьдрах нөхцөл боломжийг хангах зорилготой Москва-300 орон сууц, шинээр ажилд орж буй ажилтнуудад зориулсан Залуус-600 орон сууц, түүнчлэн Эко-400 амины орон сууцуудыг ашиглалтанд оруулахаар зорьж байгаа ажээ. Эдгээр орон сууцны хорооллуудын эхлэл болох Эко-400 амины орон сууцны хорооллын ажлыг 2015-2017 оны хооронд буюу 3 жилийн хугацаанд барьж ашиглалтанд оруулахаар ийнхүү шавыг нь тавьж байгаа юм. "Эко-400” хороолол нь Орхон аймгийн Сархиа уулын баруун энгэрт байгуулагдах бөгөөд барилгын ажлын ерөнхий гүйцэтгэгчээр РСЦ компани ажиллаж тендер зарлан бусад компанитай хамтран барилгын ажлыг гүйцэтгэнэ. Барилгын ажил энэ долоо хоногоос эхлэх бөгөөд 2015 оны тухайд эхний 100 айлын орон сууцыг ашиглалтанд оруулахаар төлөвлөжээ Эко-400 амины орон сууцны хорооллын санхүүжилт түлхүүр гардуулах журмаар буюу барилгын ажлыг хийсний дараа хөрөнгийг гаргаж өгөх журмаар явагдах тул барилгын ажилд хамтран гүйцэтгэгч компаниудыг нэлээн өндөр шалгуураар сонгоно гэдгийг хэлж байна. Түүнчлэн тус хорооллын дэд бүтцийн асуудал бүрэн шийдэгдсэн бөгөөд инженерийн дэд байгууламжид 50 орчим тэрбум төгрөг зарцуулах тооцоо байгаа аж. Цаашид Эко-400 хорооллын орчимд шинэ суурьшлын бүс үүсэх бөгөөд сургууль цэцэрлэг, зам дэд бүтэц зэргийг бүрэн цогц байдлаар шийдэж өгнө гэдгийг онцоллоо. "ЭКО 400" орон сууцны хорооллын шав тавилаа "ЭКО 400" орон сууцны хорооллын шав тавилаа "ЭКО 400" орон сууцны хорооллын шав тавилаа "ЭКО 400" орон сууцны хорооллын шав тавилаа "ЭКО 400" орон сууцны хорооллын шав тавилаа "ЭКО 400" орон сууцны хорооллын шав тавилаа 951 Хуваалцах Facebook Twitter Санал болгох 10-02-2015, 09:35 Аминд халтай “Алтай констракшн”-ын барилгаас бас нэг хүн унаж нас барав… 8-09-2014, 13:11 “River stone” хорооллын барилгаас гурван залуу унаж, амиа алджээ… 31-07-2014, 10:46 “Боса холдинг”-ийн ажилчин гараа тасдуулжээ… 19-07-2014, 17:16 Барилга дээрээс 3 хүн унаж, хоёр нь газар дээрээ нас барлаа… 7-07-2014, 23:00 Гурван айл дамнасан гал гарчээ… Сэтгэгдэл АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.