Дэд сайдын автомашин хонь мөргөж осолджээ

749

Эрүүл мэнд, спортын дэд сайд Д.Атармаа осолд орж биеийн байдал нь тааруу байна.  Ослын улмаас дэд сайдбн нөхөр болох 48 настай эрэгтэй Г нь нас бараад байгаа юм. Тэрбээр "Баруун бүсийн эх, хүүхдийн өвчлөл эндэгдлийн нөхцөл байдлын үнэлгээ, цогц сургалт”-ыг Завхан аймгийн Улиастай хотод зохион байгуулах ажлын хэсгийн ахлагчаар ажиллаж буцах замдаа ийнхүү Булган аймагт осолджээ.  

Осол Булган аймгийн Дашинчилэн сумын нутаг Боргочингийн гүүрнээс баруун тийш 6 км-ын замд болсон бөгөөд ослын шалтгаан нь  НТЗАвто баазын Т.Ландкрузер маркийн автомашины  жолооч Б нь хонь мөргөж онхолдсон байна. Уг ослыг Булган аймгийн цагдаагийн газар үргэлжлүүлэн шалгаж байна.

 


Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
>
>