Малайзад Монгол эмэгтэй рүү 4 удаа гал нээлээ
Малайз улсад өчигдөр орон нутгийн цагаар 17:45 цагт буутай хоёр этгээд 4WD дамжуулалттай жип машин руу гал нээжээ. Буутай этгээдүүдийн гал нээсэн машинд монголл эмэгтэй сууж явсан бөгөөд цээж болон мөрөндөө 4 удаа буудуулсан байна. Энэ талаар тус улсын орон нутгийн хэвлэлд мэдээллээ. Эл хэрэг Селангор мужийн Пералинг дүүргийн Дамансара хотод байрлах Бандар Ютама дүүрэгт болсон байна.
Монгол эмэгтэйн сууж явсан машин руу тасралтгүй гал нээж байсан гэмт гэмт этгээдүүдийг харсан мотоцикль унаж явсан өөр нэгэн залуу халдлага үйлдэгчийг мөргөж унагаснаар тансаг машин дотор байсан монгол эмэгтэйн амийг аварчээ. Эх сурвалжуудын өгүүлж буйгаар эмэгтэйг аварсан залууг Датук гэдэг бөгөөд 35 настай бизнесмэн хүн байжээ. Хохирогч эмэгтэйтэй хамт явж байсан хүн гэмтээгүй бөгөөд тэрбээр яаралтай цагдаа дуудсан аж.
Хохирогчийг нэн даруй "KPJ Damansara” эмнэлэгт хүргэсэн ч тэндээс нь Малайзын их сургуулийн эрүүл мэндийн төв рүү шилжүүлсэн байна. Одоогоор түүний биеийн байдал тогтвортой байгаа талаар эх сурвалжийн мэдээнд дурьджээ.