Хүүхэд будаг шингэлэгч даавуунд шингээж үнэрлэжээ
 СХД-ийн 24-р хороонд оршин суудаг нэгэн иргэн  "Манай хүүхэд шар цавуу үнэрлэчихсэн байна” гэсэн мэдээллийг өчигдөр цагдаагийн байгууллагад өгчээ. Дуудлагын дагуу очиж шалгахад  16 настай эрэгтэй Н  гэртээ будаг шингэлэгчийг даавуунд шингээж үнэрлэж мансууран байдалтай байжээ. Хүү одоогоор Хордлого тайлах яаралтай тусламжийн төвд хэвтэж эмчилүүлж байгаа аж. Харин  хэргийг  СХД-ийн цагдаагийн хоёрдугаар  хэлтэс шалгаж байна.