БГД-ийн 85 дугаар цэцэрлэгийн сантехникийн засварын ажлыг 70 сая төгрөгөөр гүйцэтгэнэ

1121

 БГД-ийн 85 дугаар цэцэрлэгийн сантехникийн засварын ажлыг 70 сая төгрөгөөр гүйцэтгэнэНийслэлийн Засаг дарга "Хөрөнгө оруулалтын ажлыг зохион байгуулах тухай” А/485 дугаар захирамж  гаргалаа. Захирамжаар Улсын төсвийн хөрөнгөөр 2015 онд санхүүжүүлэх Баянгол дүүргийн 85 дугаар цэцэрлэгийн сантехникийн засварын 70 сая төгрөгийн ажлын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах Үнэлгээний хороог нийслэлийн Засаг даргын захирамжаар байгуулан, худалдан авах ажиллагааг холбогдох хууль журамд нийцүүлэн зохион байгуулахыг нийслэлийн Худалдан авах ажиллагааны газарт даалгав.


 
Хөрөнгө оруулалтын ажлыг гүйцэтгэлээр санхүүжүүлэхийг нийслэлийн ЗДТГ - ын Санхүү, төрийн сангийн хэлтэст, захиалагчийн хяналт тавьж ажиллахыг  нийслэлийн Хөрөнгө оруулалтын газарт, хөрөнгө оруулалтаар бий болсон хөрөнгийг нийслэлийн өмчид бүртгэн авч, эзэмшилт, ашиглалтын байдалд хяналт тавьж ажиллахыг Өмчийн харилцааны газарт тус тус үүрэг болголоо гэж Нийслэлийн ЗДТГ – ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
>