Өнөөдөр хорих 461 дүгээр ангид Т.Цргт, Г.Маралмаа нарыг шүүх хурал болж байна. Шүүгдэгч нарыг 4 настай охиных нь үхэлд буруутгаж буй юм. Шүүхээс талийгаач охины төрсөн эцэг болох Т.Цогтыг төрсөн охиноо үхэлд хүрэх хүртэл байдалд байхад үл хайхарч хэргийг нуун дарагдуулсан гэж буруутгаж буй бол Г.Маралмааг хохирогчийг биеэ хамгаалах чадваргүйг мэдсээр байж, зодож тарчлаан улмаар үхэлд хүргэсэн гэх үндэслэлээр буруутган шүүж байна.
Шүүгдэгч нар болох Т.Цогт хамтран амьдрагчийнхаа эсрэг мэдүүлэг өгчээ. Тэрбээр, "Маралмаа бөө байсан. Бөөгийнхөө зан үйлийг хийж байхдаа миний охиныг ээжээсээ бузартсан гээд сураар ороолгодог байсан. Нүүр, нүд рүү сүү, архи цацдаг байсан.
Маралмааг миний охиныг алчихна гэж арай бодоогүй. Хэрэв цэцэрлэг байсан бол охин маань өнөөдөр амьд байх байсан. Маралмаа намайг ажилдаа явсан хойгуур миний охиныг зодож, дарамталдаг байсан юм билээ. Охин маань нэг удаа ааваа та ажилдаа битгий яваач, Маралмаа эгч намайг зодох гээд байна гэж байсан” хэмээжээ. Мөн энэ үеэр талийгаач охины ээж охиноо хүнд үрчлүүлэхээр гэрээ байгуулж байсан гэдгийг Г.Маралмаагийн өмгөөлөгч дэлгэн тавьсан байна.
Өнөөдрийн шүүх хурал Дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны нэгдүгээр шүүхэд болох байсан ч Г.Маралмаагийн биеийн байдал тааруу байгаа учир ийнхүү цагдан хорих ангийн шүүх танхимд болж байгаа юм. Мөн өнөөдөр мөн л шүүгчдэгч Г.Маралмаагийн бие муудаж шүүх түр завсарлаад эргэж орлоо. Шүүх бүрэлдэхүүн энэ удаад шүүх хурлыг хойшлуулахгүй гэж мэдэгдсэн юм.