Налайх хотын Захирагчийн дахин сонгууль болж байна Улс төр, Нийгэм 18-06-2015, 10:38 1037 Хуваалцах Налайх хотын Захирагчийн дахин сонгууль өнөөдөр буюу 2015 оны 06 дугаар сарын 18-ны өдөр 07-22 цагийн хооронд зургаан хэсгийн хороонд болж байна. Энэ удаагийн сонгуульд өмнөх сонгуульд хамгийн олон санал авсан 2 нэр дэвшигч буюу Налайх дүүргийн ИТХ-аас нэр дэвшигч Ш.Хаан, бие даан нэр дэвшигч Ц.Минжинхүү нар өрсөлдөж байгаа юм. Эдгээр нэр дэвшигчийн хамгийн олон санал авсан нэр дэвшигч нийслэлийн анхны дагуул хот Налайх хотын Захирагчаар сонгогдоно. Тиймээс Монгол Улс, нийслэлийн түүхэнд анх удаа зохион байгуулагдаж буй Захирагчийн сонгуульд идэвхтэй оролцож саналаа өгөөрэй гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ. 1037 Хуваалцах Facebook Twitter Санал болгох 17-06-2015, 08:59 Налайх хотын Захирагчийн сонгуулийг маргааш дахин явуулна… 16-06-2015, 11:56 Сонгогчгүй улстөрчид… 15-06-2015, 14:13 Налайхын захирагчийн сонгуулийг дахин явуулна… 15-06-2015, 10:11 Ш.Хаан, Ц.Минжинхүү нарын хооронд дахин санал хураалт явуулахаар төлөвлөжээ… 15-06-2015, 09:16 Налайхын шинэ захирагчийн нэр хэн бэ?… Сэтгэгдэл АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.