Цэцэг төв хүртэлх замын хөдөлгөөнийг хугацаанаас нь өмнө нээнэ
 Зам засвар, шугам хоолой солих ажлыг  төлөвлөгөөний дагуу ирэх наймдугаар сарын 16-ны өдөр хүртэл Төв шуудангаас  4 замын уулзвар  хүртэлх замыг 3 үе шаттайгаар хааж гүйцэтгэнэ. Эхний үе шатны ажил буюу Төв шуудангийн уулзварын баруун талаас Цэцэг төвийн уулзварын зүүн тал хүртэл замын зорчих хэсгийг энэ сарын 7-ны өдрөөс хааж шинэчлэл, өргөтгөлийн ажил хийгдэж байна. Эхний хэсгийн ажлыг энэ сарын 25-ны өдөр дуусгахаар төлөвлөж байсан ч гүйцэтгэлийг графикт зааснаас түрүүлж хийж байгаа тул хугацаанаас нь өмнө буюу 21-ний өдөр дуусгана гэж холбогдох албаныхан мэдээллээ.