СОНГУУЛИЙН ДҮНГ УРЬДЧИЛЖ ШИЙДЖЭЭ

1094
СОНГУУЛИЙН ДҮНГ УРЬДЧИЛЖ ШИЙДЖЭЭНалайх хотын захирагчийн сонгуулийн дүн гарч Дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлаас нэрийг нь дэвшүүлсэн АН-ын гишүүн Шаравхаан овогтой Хаан ялалт байгуулжээ.

Налайх хотын захирагчийн сонгуулийн санал хураалт дуусахад 2 цаг дутуу байхад нэр дэвшигч ялсан тухай яриа гарсан нь Налайх хотын захирагчийн сонгуулийг зохион байгуулах Сонгуулийн нэгдсэн хорооны хурлаас үүдэлтэй аж. Тус хороо хуралдаад сонгуулийн дүн ямар ч гарсан нэр дэвшигч Хааныг ялсан гэж зарлахаар зарлигджээ.

Сонгох сонгогдох эрхийг ноцтойгоор зөрчин ялагч тодрох яагаа ч үгүй байхад ялалтын мэдээг зарлан тунхаглаж байгаа нь Налайх дүүргийн засгийн эрх баригчдын дэндүү увайгүй үйлдэл гэж үзэхээс өөр аргагүй.

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
>