“Эрдэнэт” үйлдвэрт өргөтгөл хийгдлээ Гол мэдээ 19-06-2015, 13:16 1368 Хуваалцах Жилд 26 сая тонн хүдэр боловсруулдаг "Эрдэнэт” үйлдвэр Баяжуулах фабрикаа өргөтгөж, 6 сая тонноор хүчин чадлаа нэмэгдүүлжээ. ОХУ, БНХАУ, үндэсний барилга үйлдвэрлэлийн компани, Орхон аймгийн аж ахуйн нэгжүүд, "Эрдэнэт” үйлдвэр хамтран энэ том төслийг үндсэн үйлдвэрлэлээ зогсоолгүйгээр жил хүрэхгүй хугацаанд гүйцэтгэж ашиглалтанд орууллаа. "Эрдэнэт” үйлдвэрийнхэн 6-р сарын 20-нд буюу маргааш, томоохон бүтээн байгуулалтаа хүлээн авна. Энэ үйл ажиллагаанд Монгол улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж оролцож, уул уурхайн ууган үйлдвэрийн хамт олонд баяр хүргэх юм байна. "Эрдэнэт” үйлдвэрийн өргөтгөл ашиглалтанд орсноор тус үйлдвэр жилд 32 сая тонн хүдэр боловсруулж, төсвийн орлогыг 73 тэрбум төгрөгөөр нэмэгдүүлэх эдийн засгийн өндөр ач холбогдолтой гэж тус үйлдвэрийн Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах албанаас мэдээллээ. 1368 Хуваалцах Facebook Twitter Санал болгох 11-05-2015, 18:31 1000 ахмадын чуулга уулзалт болов… 4-05-2015, 15:26 “Эрдэнэт” үйлдвэрт бүтээмжийн хөдөлгөөн 10 дахь жилдээ өрнөж байна… 2-04-2015, 10:25 "Эрдэнэт медикал"-д япон менежмент нутагшуулна… 27-03-2015, 14:30 Сэтгүүлчид “Эрдэнэт үйлдвэр”-тэй танилцаж байна… 11-12-2014, 11:36 "Эрдэнэт үйлдвэр" ажилдаа 500 мянган төгрөгөөр шагнана… Сэтгэгдэл АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.