MERS вирус Тайландад бүртгэгдлээ

898
MERS вирус Тайландад бүртгэгдлээ  

Тайландын Иргэний Эрүүл Мэндийн Сайд Ражата Ражатанавин тус улсад Ойрхи Дорнодын Амьсгалын Замын Хам Шинж буюу МERS-ийн анхны тохиолдол илэрсэн талаар мэдээллээ.  

 

Хоёр ч лабораторийн шинжилгээний дүнгээр мөн болох нь тогтоогдсон титэмт вирусын анхны тохиолдол нь Оман улсын иргэнд илэрсэн байна.

 

Оман улсын иргэн, 75 настай энэхүү эрэгтэй нь тус улсад зүрхний эмчилгээ хийлгэхээр ирээд байжээ. Түүнийг Тайландын Иргэний Эрүүл Мэндийн Яамны харьяа халдварт өвчин судлалын эмнэлэгт тусгаарласан байна. Түүнтэй хамт ирсэн гэр бүлийн 3 гишүүнийг мөн дээрх халдварт өвчин судлалын эмнэлэгт шинжилгээнд хамруулж байгаа аж.

 

Эрүүл Мэндийн Яамны албаныхан дээрх өвчтөнтэй хамт нэг нислэгээр ирсэн зорчигчид гэх мэт түүнтэй ойр байсан бүх хүмүүсийг тандах хяналтын ажиллагааг эхлүүлсэн байна.

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
>
>