Хүмүүн миний хувь заяа Эрүүгийн хэргийг шалган шийдвэрлэх тухай хуулийн төслийн толинд... Гол мэдээ, Ноцтой мэдээ 20-06-2015, 16:40 552 Хуваалцах БИ гэдэг Хүмүүн уг нь эрх, эрх чөлөөгөө хэн нэгэн эрхтэн, албан тушаалтнаас гуйж аваагүй, угаасаа НАМАЙГ төрөхөд минь хамт заяагдсан эрхтэйгээ төрдөг гэж итгэдэг ХҮН. Гэтэл яагаад энэ "Эрүүгийн хэргийг шалган шийдвэрлэх тухай” хуулийн төсөл чинь БИ гэдэг ХҮМҮҮНИЙГ юмын чинээ бодохгүй заалтуудтай байдаг байнаа…??? Эх зах нь, эмх цэгц нь хаана байгаа учир, начир нь олдохгүй, хүний чанар нь "хөлийн чигчийнээс дор” болсон энэ нийгэмд ХЭН НЭГ нь НАМАЙГ ямар ч хэрэгт гүтгээд хийчэх дайны аймшиг агуулсан заалтуудтай энэ хуулийг ХҮМҮҮН БИД харахгүй, анхаарахгүй байх аргагүй болжээ, ТА МИНЬ. Энэ хуулийн төслөөр бол ЯЛЛАГДАГЧ нь БИ ч байж болох, ТА ч байж болох юм гээд төсөөлөөд үзье. Гэтэл одоо мөрдөж байгаа Эрүүгийн байцаан шийтгэх хуульд байгаа ЯЛЛАГДАГЧ гэсэн Гучинзургаа дугаар заалтад ЯЛЛАГДАГЧ дараах эрхийг эдлэнэ гэсэн 18 хэсэгт заасан ЭРХҮҮДИЙГ маань аваад хаячихсан байна даа…аа??? Одоо мөрдөж байгаа Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 36.3-т "Яллагдагч нь дор дурдсан эрх эдэлнэ: 36.3.1.ямар хэрэгт яллагдаж байгаагаа мэдэх;” гээд заагаад өгсөн байдаг юм л даа. Энэ бол ХҮМҮҮН МИНИЙ БИЕ ямар хэрэгт сэжиглэгдэж, яллагдах гэж байгаагаа МЭДЭХ ЭРХИЙГ маань хуулиар баталгаажуулаад өгсөн байгаа хэрэг юм шүү дээ. Гэтэл ХҮМҮҮН МИНИЙ энэ чухал эрх, АСУУХ, МЭДЭХ эрхийг маань "Эрүүгийн хэргийг шалган шийдвэрлэх тухай” хуулийн энэ төсөл дээр хасаад хаячихсан байна даа…Гэтэл хуульд заагаагүй бол ХЭН НЭГ ХҮН аливаа эрхээ шаардах эрхгүй, аргагүй болдог жамтай л даа. Гэнэт нэг өдөр "ХҮМҮҮН ТА хүн алсан хэрэгт яллагдаж байна” гээд ороод ирэхэд БИ ГЭДЭГ ХҮМҮҮН ямар хэрэгт сэжиглэгдээд байгаагаа асуух ч эрхгүй” болчихоод байна….яаж байгаа нь энэ юм болдоо? Одоо яах вэ??? Үндсэн хуулийн Далдугаар зүйлд "Үндсэн хуульд хууль, зарлиг, төрийн байгууллагын бусад шийдвэр, нийт байгууллага, иргэний үйл ажиллагаа бүрнээ нийцсэн байвал зохино” гээд заачихсан байхад Үндсэн хуулийг бүдүүлгээр зөрчсөн хуулийн төслийг оруулж ирсэн "ҮҮРЭГ ХҮЛЭЭГЧ” нар маань юу бодож ийм төсөл УИХ-д өргөн барьсан болж байнаа??? ХҮМҮҮН НАДАД дээшээ тэнгэр хол, доошоо газар хатуу цаг улам л олон болоод байна… Үндсэн хуулийн Арван зургадугаар зүйлд заасан "Монгол Улсын иргэн дараахь үндсэн эрх, эрх чөлөөг баталгаатай эдэлнэ: ХҮН БҮР "халдашгүй, чөлөөтэй байх эрхтэй. Хуульд заасан үндэслэл, журмаас гадуур дур мэдэн хэнийг ч нэгжих, баривчлах, хорих, мөрдөн мөшгих, эрх чөлөөг нь хязгаарлахыг хориглоно. Хэнд боловч эрүү шүүлт тулгаж, хүнлэг бус, хэрцгий хандаж, нэр төрийг нь доромжилж болохгүй. Баривчилсан шалтгаан, үндэслэлийг баривчлагдсан хүн, түүний гэр бүлийнхэн, өмгөөлөгчид нь хуульд заасан хугацаанд мэдэгдэнэ” гэж заасныг ХҮМҮҮН МИНИЙ БИЕ сайн мэднэ. Гэтэл УИХ-д сууж байгаа ХҮМҮҮНҮҮД, хуулийн төсөл боловсруулж байгаа ХҮМҮҮНҮҮД ХҮН НАДАД угаас заяасан иймхэн зүйлийг мэддэггүй юм болов уу, эсвэл ХҮМҮҮН НАМАЙГ дорд үзээд байна уу? "Эрүүгийн хэргийг шалган шийдвэрлэх тухай” хуулийн энэ төсөл нь ХҮН гэдэг ХҮМҮҮН миний тухайд нэг их санаа тавьсан хууль биш болжээ, харамсалтай нь. Хууль бичих технологи гэж байх… Энэ юу гэсэн утгатай юм бэ гэхээр хуулийн бүлгийн нэрэнд тохирсон заалтуудыг оруулж бичсэн байхыг хэлнэ. Тухайлбал, энэхүү төслийн Зургаадугаар бүлгийн нэр нь "ЯЛЛАГДАГЧ” гэсэн байгаа бол энэ бүлэгт зөвхөн яллагдагч ХҮМҮҮНИЙ эрх, үүргийн тухай л тусгаж оруулсан байх учиртай. Гэтэл юу вэ, яллагдагч ХҮМҮҮНТЭЙ огт хамаагүй шүүгч, прокурор, шинжээч, мөрдөгч гэх мэт эрх бүхий албан тушаалтны үүрэг, хариуцлагын тухай заалтуудыг шууд "шүлсдэж наагаад” оруулчихсан байх юм даа. Тэгэхээр ХҮН гэдэг эрхзүйн этгээд ХҮМҮҮН ЗАЯАТ БИ өөрийн эрх, үүргээ эдгээр "холион бантан” заалтуудаас нь ӨӨРӨӨ эрж, хайж, олж мэдэх л үлдэж байх шив дээ. Уг нь хууль гэдэг чинь ХҮМҮҮН НАДАД ээлтэй, ойлгомжтой, өөрийнхөө эрх, үүргийн тухай нэг дороос, нэг заалтнаас олж мэдээд хэрэглэх боломж, нөхцөлийг л бүрдүүлсэн байх учиртай л даа…Нэг ёсондоо энэ хуулийн төсөл бол ХҮМҮҮН НАДАД тун ээлгүй хууль болжээ! Үндсэн хуулийн Арван есдүгээр зүйлд "Төрөөс хүний эрх, эрх чөлөөг хангахуйц эдийн засаг, нийгэм, хууль зүйн болон бусад баталгааг бүрдүүлэх, хүний эрх, эрх чөлөөг зөрчихтэй тэмцэх, хөндөгдсөн эрхийг сэргээн эдлүүлэх үүргийг иргэнийхээ өмнө хариуцна” гээд заачихсан байдаг тул ХҮМҮҮН НАДАД үйлчлэх үүрэгтэй ТӨР, ЗАСГАА нэр төртэй гүйцэтгэхийг харах, шаардах, шахах нь зүйтэй байна. Эцэст нь хэлэхэд, хууль тогтоогч, боловсруулагч ХҮМҮҮН ТА НАР аливаа хуулийг өөрчилж, шинэчлэхдээ "толгойтой үснээс нь нэг ширхэгч ч гэсэн унагасан байваа” гэж ХҮНЭЭ хамгаалдаг шиг одоо мөрдөж байгаа хуульд заасан ХҮМҮҮН МИНИЙ эрх, эрх чөлөөг дордуулсан байх ямар ч ЭРХ байхгүй шүү гэдгийг хатуу сануулах л үлдлээ дээ!!! ХҮМҮҮН ЗАЯАТ Жүрмэдийн Занаа sonin.mn 552 Хуваалцах Facebook Twitter Санал болгох 30-03-2015, 16:58 Хаврын "Халуун" сэдэв ҮНДСЭН ХУУЛИЙН өөрчлөлт байх нь… 4-02-2015, 09:17 Монгол хэлний тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийв… 2-08-2014, 12:39 “Ерөнхий сайдыг байцаах шаардлага гарна”… 1-08-2014, 15:25 Ерөнхий сайдын талаархи АТГ-ын мэдэгдэл /бүрэн эхээрээ/… 26-07-2014, 10:37 Эрүүгийн хуулийн 87.1-ийг зөрчсөн Ерөнхий сайд, ТЕГ-ын дарга нарт хариуцлага тооцох уу… Сэтгэгдэл АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.