Монгол улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Энэрэл төвд зочиллоо Нийгэм 22-06-2015, 16:10 916 Хуваалцах "Эрдэнэт” үйлдвэрийн өргөтгөл-2015 ёслолын арга хэмжээний нээлтийн дараа Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж тус үйлдвэрийн харьяа бүтэн өнчин хүүхдийн "Энэрэл” төвийн хөдөлмөр зуслангийн нээлтэд очсон юм. Тус зуслан модон башингууд нь муудсанаас сүүлийн хоёр жил ажиллаагүй ба "Эрдэнэт” үйлдвэрийн удирдлагуудын санаачилга, үндсэн цехүүдийн тусламжаар 6 х 8 –ийн хэмжээтэй шинэ байруудыг ашиглалтад оруулж байна. Вакум цонх, паркетан шалтай, хүүхдүүд усанд орох шүршүүр бүхий ариун цэврийн өрөөтэй нийт 11 шууд угсардаг байшингуудыг иж бүрэн тохижуулж ашиглалтанд оруулахад 170 орчим сая төгрөгийн хөрөнгө оруулалт хийгджээ. Одоо тэнд хүүхдүүд хүнсний ногоо тариалан, үнээ саан, охид оёдол сурах зэргээр амралтаа ая тухтай өнгөрүүлэх боломжтой юм. Тохиолог зуслантай болж байгаа хүүхдүүдэд Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж баяр хүргэн гарын бэлгээ гардуулж, хүүхдүүд дуу бүжгийн дээжээрээ баяр хөөрөө илэрхийлэв. Н.Гантөгс Гэрэл зургийг: М.Хатанбаатар 916 Хуваалцах Facebook Twitter Санал болгох 30-05-2015, 15:45 Нас барсан хүний сүнс биеээсээ гарч буйг гэрэл зурагт буулгажээ… 21-03-2015, 14:42 Нар хиртэлт гэрэл зурагт… 23-10-2014, 10:28 Нийслэлийн 375 жилийн ойн хөтөлбөр… 2-09-2014, 11:09 Энд баяр,тэнд гуниг… 1-08-2014, 12:25 Хүнсний гол нэрийн барааны үнэ өсчээ… Сэтгэгдэл АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.