Л.Ганбат: Шалгалтын дүнг ирэх сарын 1-нд зарлана

943

Э.ОРХОН

Элсэлтийн ерөнхий шалгалт өнгөрсөн долоо хоногийн амралтын өдрүүдэд улс даяар болж өнгөрлөө. Энэ талаар Боловсролын үнэлгээний төвийн Элсэлтийн болон улсын шалгалт хариуцсан хэлтсийн дарга Л.Ганбатаас зарим зүйлийг тодрууллаа.

Л.Ганбат: Шалгалтын дүнг ирэх сарын 1-нд зарлана

-Элсэлтийн ерөнхий шалгалтын ирц хэдэн хувьтай байв. Шалгалтын үеэр ямар нэг зөрчил дутагдал гаравуу?

-2015 оны элсэлтийн ерөнхий шалгалт гурван өдөр амжилттай болж өнгөрлөө. Энэ жил шалгалтад 20450 хүүхэд орохоор бүртгүүлснээс ирц 95.3 хувьтай байлаа. Улсын хэмжээнд шалгалтын 32 байр ажилласнаас 10 нь нийслэлд үлдсэн нь хөдөө орон нутагт ажиллалаа. Шалгалтын үеэр ямар нэг зөрчил дутагдал гарсангүй.

-Шалгалтын хариу хэзээ гарах вэ? 

-Элсэлтийн ерөнхий шалгалтын журамд заасны дагуу шалгалт дууссанаас долоо хоногийн дараа хариу буюу зөв түлхүүрийг хэвлэл мэдээллийн хэрэгслээр олон нийтэд хүргэнэ. Шалгалтын дүн мэдээг улсын хэмжээнд нийслэлд төвлөрүүлэн засч байна. Долдугаар сарын 1-нд Боловсролын үнэлгээний төвийн цахим хуудсанд шалгуулагчдын дүн оноог мэргэжлийн бүлэг бүрээр нь байршуулна.

-Шалгалт өгсөн хүүхдүүдэд батламж хуудас өгдөг. Батламжаа хэзээ авах вэ? 

-Батламж хуудсыг долдугаар сарын 1-3-нд тараана. Энэ хуудас нь тухай хүүхдийн авсан оноог баталгаажуулах дүн бүхий хуудас. Энэ жил ерөнхий боловсролын сургуулиа төгсч байгаа хүүхдүүд сургуулиараа дамжуулан авна. Харин өмнөх оны төгсөгчид манай төвөөс ирж авна.   

Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
>