Эрдэнэт үйлдвэр ХХК-ийн ҮЭ-ийн ээлжит VIII бага хурал боллоо Нийгэм 23-06-2015, 13:16 1270 Хуваалцах "Эрдэнэт” үйлдвэрийн Үйлдвэрчний эвлэлийн ээлжит VIII бага хурал 2015 оны 06 дугаар сарын 19-ний өдөр хуралдаж, Эрдэнэт үйлдвэр ХХК-ийн ҮЭ-ийн Холбооны тайлан, Хянан шалгах комиссын тайлан, Холбооны дүрэм, Хянан шалгах зөвлөлийн дүрэм, зохион байгуулалтын асуудлыг хэлэлцэж ҮЭХолбооны дарга, Хянан шалгах зөвлөлийн дарга, гишүүд, Гүйцэтгэх зөвлөлийн гишүүдийг сонгож батлав. Мөн ҮЭХ-ны Гүйцэтгэх зөвлөлийн анхдугаар хурал болж, тэргүүлэгчид болон холбооны орон тооны бус дэд даргыг сонгож баталсан. ҮЭ-ийн ээлжит VIII бага хурлын төлөөлөгчдийн 56,4 хувийн саналаа холбооны даргаар Нямсүрэнгийн Батбаатар улиран сонгогдлоо. Тус холбооны даргын сонгуульд "Шим технологи” ХХК-ийн ҮЭ-ийн Хорооны дарга Г.Эрдэнэбилэг, Эрдэнэт Үйлдвэр ХХК-ийн Баяжуулах фабрикийн ҮЭ-ийн Хорооны дарга Б.Төгсбаяр, Өндөр настан Н.Нордог нар мөрийн хөтөлбөрөө танилцуулан өрсөлдсөн байна. Эрдэнэт Үйлдвэр ХХК-ийн ҮЭ-ийн Холбооны орон тооны бус дэд даргаар Авто тээврийн байгууллагын ҮЭ-ийн Хорооны дарга Буяннэмэхийн Шарав улиран сонгогдов. Хянан шалгах зөвлөлийн даргаар Засвар механикийн заводын технологи инженер Түвшинжаргалын Атарбаяр, тус зөвлөлийн гишүүдээр Засвар механикийн заводын цахилгаанчин, ҮЭ-ийн Холбооны Хяналтын комиссын гишүүнээр ажиллаж байсан Банзрагчийн Отгонтөгс, Дулааны цахилгаан станцын мастер Даваасүрэнгийн Дарханбаяр, Холбоо мэдээлэл технологи автоматжуулалтын цехийн тэргүүлэх инженер Пүрэвжийгийн Нацагдорж, Цахилгаан цехийн инженер Батнасангийн Баасанжав нар төлөөлөгчдийн саналаар сонгогдсон. 1270 Хуваалцах Facebook Twitter Санал болгох 5-05-2015, 09:23 Английн гүнж Шарлотте Элизабет Диана… 10-03-2015, 11:19 Сонирхолтой видео: Диснейн анимэйшн… 2-02-2015, 11:28 Диснейн үлгэрийн баатруудыг үс нь л чимдэг байх нь… 23-10-2014, 10:54 Британийн гүнж хоёр дахь хүүхдээ төрүүлнэ… 17-07-2014, 12:31 Ерөнхийлөгч 28 000 ам.доллараар нэр бүхий 7 хүний хөрөг зургийг худалдаж авчээ… Сэтгэгдэл АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.