Сэрэмжлүүлэг: Баянхошуунд нялх үрийг хүчирхийлжээ

619

 

Сэрэмжлүүлэг: Сүүлийн үед манай улс яачихсан юм бэ гэмээр, өдөр болгон шахуу л нэг хүүхэд нас барлаа, гэртээ цоожлуулсан байснаас гал түймэрт өртөж амь насаа алдлаа гэх сонсохоос зүрх зүсэм мэдээлэл цацагдах болсон.  Гэвч энэ тал дээр төрийн байгууллага, хууль хүчнийхэн, хүүхэд хамгааллынхны хийж байгаа ажил төдий л амжилтанд хүрэхгүй байна.

Өчигдөр л гэхэд Баянхошуунд дөрөвхөн настай охиныг хүчирхийлсэн хэрэг гарчээ. Одоогоор хэрэг мөрдөн шалгах явцад байгаа учраас хэргийн талаар нарийн мэдээлэл өгөх боломжгүй гэдгийг холбогдох албаны хүмүүс мэдээллээ. Ямартай бяцхан охин аав, ээжээсээ хол эмээ, өвөө дээрээ өсч торниж байсан гэх мэдээлэл байна.

Иймд эцэг эхчүүд минь хүүхдээ найдвартай хүнд үлдээж, заавал хүнд давхар захих, байнгын хараа хяналт тавих, гэрт нь орхих болбол цоожлохгүй байхыг дахин дахин гуйя. Төрсөн эцэг, төрийн цагдаа хүртэл нялх үрээ зодож, алтан амийг нь хороох болсон энэ хэрцгий үед бид л хорвоод амьдрах утга учир, бяцхан үрсдээ хараа хяналт тавьж, нэг нэгэндээ дэм болохгүй амар тайван амьдрах хэцүү болжээ.


Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
>
>