Сонгодог урлагт үзэгчдийг татах шинэ арга
Зураг дээр дарж үзнэ үү.
Ном уншдаг, тэр тусам сонгодог зохиол уншдаг залуусын тоо жил ирэх тусам цөөрсөөр ирсэн нь нууц биш. Ялангуяа өрнө дахинд. Иймд тэнд залуусыг ном уншихад, сонгодог зохиол уншихад дуртай болгох янз бүрийн арга сэддэг.
Саяхан гэхэд Италийн нийслэл Ромд Шекспирийн бүрэн бүтээлд зориулсан сонгодог яруу найргийн үдэшлэг болжээ.
Энд оролцон шүлэг уншсан бүсгүйчүүд, залуучууд бүгд нүцгэн байсан бөгөөд үзэгчид оргилуун дарс шимэнгээ нүцгэн бүсгүйчүүдээр нүдээ хужирлан суут шекспирийн бүтээлийг сонсож суусан гэнэ.