“Учиртай гурван толгой” жүжгийн гол дүрүүд тодорлоо

1212

Тулгар төрийн 2224, Их Монгол Улсын 809, Ардын хувьсгалын 94 жилийн ой, Үндэсний их баяр наадмын соёл урлагийн арга хэмжээ долдугаар сарын 1-15-ны хооронд болно. Соёл урлагийн чиглэлээр үндсэн 16 арга хэмжээ байгаа бөгөөд үүний нэг нь долдугаар сарын 10-ны өдрийн 21.00 цагаас Чингисийн талбайд "Учиртай гурван толгой” дуулалт жүжиг тоглогдох юм. Улсын дуурь бүжгийн эрдмийн театр болон Нийслэлийн Засаг даргын тамгын газар хамтран "Найрсаг Улаанбаатар” төслийн хүрээнд зохион байгуулж буй "Учиртай гурван толгой” дуурийн гол дүрийн жүжигчдийн дунд сонгон шалгаруулалтыг хийсэн байна. Тус дуурийн гол дүр болох Юндэн, Нансалмаа, Балган, Хоролмаагийн дүрд 13 дуучин өрсөлдсөнөөс УДБЭТ-ын гоцлол дуучид шалгарчээ. Тодруулбал, Юндэнд МУГЖ Э.Амартүвшин, Нансалмаад СТА Ш.Наранчимэг, Балганд Ж.Бямбажав, Хоролмаад МУГЖ С.Мөнгөнцэцэг нар багтсан байна. Эдгээр гол дөрвөн дүрд шалгарсан дуучин тус бүрийг НЗДТГ-аас 10 сая төгрөгийн мөнгөн шагналаар шагнах аж.

 

Монголын үндэсний ууган сонгодог бүтээл Б.Дамдинсүрэнгийн "Учиртай гурван толгой” дуулалт жүжгийг дуурь болгон тавьсны 65 жилийн ой энэ онд тохиож байна. Энэхүү түүхэн жилд тус дуурийг анх удаа задгай талбайд буюу долдугаар сарын 10-ны өдрийн 21.00 цагаас Чингисийн талбайд тоглохоор болсон юм

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
>