Нийслэлийн дүүргүүд цахим хурал хийдэг боллоо

781

Нийслэлийн Засаг даргын 2013-2016 оны үйл ажиллгааны хөтөлбөрт тусгагдсаны дагуу "Ухаалаг Улаанбаатар” хөтөлбөрийн хүрээнд  Нийслэлийн Засаг даргын тамгын газрын санаачилгээр Нийслэлийн Мэдээллийн  технологийн газраас  Нийслэлийн алслагдсан дүүргүүдийг видео хурлын системд холбох ажлыг хийж гүйцэтгэлээ.
 
Видео хурлын системд холбогдсоноор алслагдсан дүүргүүдийн удирдлага цаг хугацаа алдалгүй, замын зардал зарцуулахгүйгээр ажлын байран дээрээсээ дэвшилтэт технологи ашиглан видео хуралд оролцож цаг үеийн асуудлаа шийдэх боломжтой боллоо.  
 
Өнөөдөр анхны видео хурал болсон бөгөөд Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын дарга Ё.Гэрэлчулуун Багануур, Баянзүрх, Багахангай, Сонгинохайрхан, Налайх, Хан-Уул дүүргийн ЗДТГ-ын дарга нартай онлайнаар холбогдож, энэ системийг төрийн үйлчилгээнд амжилттай нэвтрүүллээ гэж Нийслэлийн Мэдээллийн Технологийн газраас мэдээллээ.
 

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
>
>