СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Орон нутгийн замд осол гарч гурван иргэн нас баржээ

739

osol

Булган аймгийн Бугат сумын Ханжаргалант багийн Түлүүгийн давааны зам дээр 34-08 УНЯ улсын дугаартай клугер маркийн суудлын автомашин онхолдсон тухай дуудлагыг энэ сарын 25-ны өдрийн 19:25 цагт хүлээн авчээ. Улмаар тус аймгийн Онцгой байдлын газрын 3 албан хаагч, 1 автомашинтайгаар ажиллан 3 иргэнийг газар дээрээ нас барсан байсныг олжээ. Мөн 8 настай хүүхэд ухаангүй  байсныг цуг явсан автомашинтай хүмүүс авч явсан талаар Гамшгийн шуурхай удирдлагын газраас мэдээлсэн байна. 

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
>
>