Чулуу нүүлгэлцэх хэрэггүй

1077
Ерөнхий сайдын ахлах зөвлөх Л.Гансүхийг хорьсон явдлаас үүдэж АН-ын хагарал дээд цэгтээ тулав бололтой. Н.Алтанхуягийн эсрэг АТГ хөдөлж, зөрүүлээд ТЕГ нь АТГ-г шалгахаар болов. Ерөнхий сайд Н.Алтанхуяг, УИХ-ын дарга З.Энхболд, Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж гурав хүчээ үзэж байна уу гэлтэй. АН-ын жирийн гишүүд дэмжигчид эл үйл явдалд санаа зовниж мэдэгдэл хүртэл гаргасан байна. Мэдэгдэлдээ төрийн гурван өндөрлөгт хандаж эвтэй байхыг хүссэн бөгөөд "Өнөөдөр зарим үйл ажиллагаа савнаасаа хальж, төрд шургасан луйварчдын гараар анд нөхдөө ангуучилж эхэллээ. Газар даахгүй дээ гэмээр авилгач луйварчид шалгагдахгүй байхад хийж бүтээе хэмээн зүтгэж яваа журмын нөхдөө захиалгатай гэмээр айлгаж ичээх боллоо. Бид Ардчилсан Ерөнхийлөгчтэй, Ардчилсан Улсын Их Хурлын даргатай, Ардчилсан Ерөнхий сайдтай боллоо хэмээн бахархаж явсан сайхан цаг салхинд хийсэж,одоо бие биерүүгээ чулуу нүүлгээд сууж байгаа Ардчилагчдыг л харж байна. Ардчлалынхныг өөрсдийнх нь гараар нугаслах ажиллагаа явсаар байгааг харсаар л суух уу. Өнгөрсөн гашуун түүхийг бүү март. Үргэлж санаж яв” гэжээ.

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
>