Смарт картаар автобусанд дамжин суухад хөнгөлөлт эдлэнэ Нийгэм 30-06-2015, 10:18 1201 Хуваалцах Нийслэл хот ирэх долдугаар сарын 20-ны өдрөөс эхлэн смарт карт ашиглаж эхлэхээр болсон. Энэ хүрээнд автобусны буудалтай ойр Байх карт борлуулах цэгтэй гэрээ байгуулах, суурилуулах тоног төхөөрөмжийн угсралт хийх зэрэг ажлууд үргэлжилж байна. Эхний ээлжинд 30 газартай гэрээ хийж карт борлуулна. Харин карт ашиглагдаж эхэлсний дараа 500 төв шинээр байгуулахаар төлөвлөөд байгаа юм байна. Карт байрлуулах төвөөс иргэд смарт картыг 3600 төгрөгөөр худалдан авч 500 төгрөгөөс 90 мянган төгрөгөөр цэнэглэх боломжтой. Түүнчлэн зорчигч эхний автобусанд суухх үед уншуулсан картын мэдээлэл хадгалагдаж дараагийн автобусанд дамжиж суухад хөнгөлөлт эдлэнэ гэсэн үг юм. Хөнгөлөлтийн хувийг одоогоор тогтоогүй. Харин өндөр настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэд, оюутан болоод цагдаагийн албан хаагчдын өдөрт хэдэн удаа зорчих тоог судлан, сарын эхэнд картыг нь цэнэглэж өгөх аж. 1201 Хуваалцах Facebook Twitter Санал болгох 16-06-2015, 09:20 Ухаалаг нийтийн тээвэр ирэх сарын 8-аас үйлчилнэ… 7-05-2015, 11:19 Монголын оюутны холбоо мөнгө угаадаг уу?… 2-04-2015, 12:15 АТМ" -ААС БЭЛЭН МӨНГӨ АВАХАД 40 ТӨГРӨГИЙН ШИМТГЭЛ ТӨЛНӨ… 17-09-2014, 09:29 “Скайтел” оюутны үндэсний тэтгэлгийг “ангуучлав”… 10-09-2014, 16:13 Скайтелын 60 мянган төгрөгийн үнэтэй дугаар оюутнууддаа хүчээр худалдаж авахыг шаардсан гэсэн мэдээлэл гарсан… Сэтгэгдэл АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.