ОХУ хуучин паспортыг хүлээн зөвшөөрөв

212

ОХУ руу ирэх сарын 1-нээс хуучин паспорттай иргэдийг хил нэвтрүүлэхгүй гэсэн мэдээлэл гарсан юм. 

Өнгөрсөн сард манай улсын 100 гаруй иргэнийг 2006 оноос өмнө авсан паспорттай гэх үндэслэлээр тус улсын хилийн албаныхан нэвтрэхийг хориглосон билээ. Энэ талаар тус улсын Гадаад харилцааны яамнаас албан ёсны тодруулга ирүүлжээ.

Уг тодруулгад "Монгол Улсын хуулийн дагуу үндэсний гадаад паспортын хүчинтэй хугацааг 15 жил хүртэл байна гэж заасан байна. Бид бүхэн уг мэдээллийг үйл ажиллагаандаа тусгасан. Дээр дурдсантай холбогдуулан Монгол Улсын Иргэний Харьяалал, Шилжилт Хөдөлгөөний байгууллагад Монгол Улсын иргэдийг албан ёсны сунгалт хийлгэсэн, хүчин төгөлдөр хуучин загварын гадаад паспортаар ОХУ-ын нутаг дэвсгэрт зорчиж болох талаар мэдэгдэхийг хүсье” гэжээ.

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.