Н.Алтанхуягийг баривчлах нь тодорхой болжээ Гол мэдээ, Ноцтой мэдээ, Улс төр 30-06-2015, 10:57 770 Хуваалцах Ерөнхий сайд асан, УИХ-ын гишүүн Н.Алтанхуягт Тагнуулын ерөнхий газрын Мөрдөн байцаах хэлтсийн ахлах мөрдөн байцаагч Б.Пүрэвмаагийн гарын үсэг бүхий зарлан дуудах хуудас 6 сарын 26-нд очсон байна. Уг зарлан дуудах хуудаст Н.Алтанхуягийг 6 сарын 29-ний 16:00 цагт Тагнуулын Ерөнхий Газрын иргэдийн хүлээн авах байранд ир гэж бичжээ . Хэрвээ дуудсан хугацаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр очоогүй тохиолдолд ЭБШХ-д заасны дагуу албадан ирүүлэх болон хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг нэгээс дөрөв дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний мөнгөн торгууль ногдуулахыг анхааруулсан байна. Ерөнхий сайд асан Н.Алтанхуяг уг заасан өдөр цагт нь очоогүй бөгөөд түүнийг албадан баривчлах ажиллагааг төлөвлөж эхэлсэн аж. Н.Алтанхуягийг баривчлах нь тодорхой боллоо хэмээн эх сурвалж өгүүлж байна. Э.Мягмар sonin.mn 770 Хуваалцах Facebook Twitter Санал болгох 26-06-2015, 14:47 Н.Алтанхуягийг баривчлахаар төлөвлөж байгаа юу?… 28-02-2015, 10:21 Я.Батсуурийг баривчилсан нь араасаа гинжин хэлхээ дагуулав… 4-08-2014, 17:58 “Засгийн газрын түүхэнд Ерөнхий сайд хууль зөрчсөн үйлдэл анх удаа гарлаа” гэв… 2-08-2014, 11:50 Н.Алтанхуяг, Х.Тэмүүжин нар Эрүүгийн хуулийн тусгай ангийн заалт зөрчжээ… 1-08-2014, 15:25 Ерөнхий сайдын талаархи АТГ-ын мэдэгдэл /бүрэн эхээрээ/… Сэтгэгдэл АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.